2020/03/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,775.43₮
B30
УЛААНБААТАР
|
-5°
B30
УЛААНБААТАР
|
-11°
B30
УЛААНБААТАР
|
-9°
13:00
S26
14:00
S26
15:00
S26
16:00
S26
17:00
S26
18:00
S26
19:00
S26
20:00
S26
-1°
21:00
S26
-3°
22:00
S29
-4°
23:00
S29
-5°
00:00
S29
-6°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Владимир Путин Хятад руу тавих хийн хоолойг Монголоор дайруулах боломжийг судлах даалгавар өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 10
iKon.MN

Өчигдөр буюу Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Ямалын хойгоос Хятадын зах зээлд хүрэх хийн хоолойг Монгол улсын газар нутгаар дайруулах боломжийг судлах даалгавар өгчээ.

Газпром компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллерийг хүлээн авч уулзахдаа тэр ийм даалгавар өгсөн байна.

Баруун чиглэлээр хий дамжуулахын тулд Ямал, Красноярск, Эрхүүгийн бүс нутгуудын байгалийн хийн нөөцийг шалгаж, судлах ёстойг Путин энэ үеэр хэлсэн байна.

Тэрээр бас энэхүү чиглэлээр хий дамжуулах ажил амаргүй боловч хэрэгжих боломжтой гэж үзэж байгаагаа Миллерт хэлжээ.

Уулзалтын үеэр Миллер “Сибирийн хүч” хоолойгоор арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн Хятадын зах зээлд байгалийн хий нийлүүлэхэд бэлэн болоод байгаагаа Путинд танилцуулсан байна.

“Энэ бол түүхэн үйл явдал. Учир нь уг хоолой дэлхийн хамгийн том хий экспортлогчийг дэлхийн хамгийн том хий импортлогчтой холбож байгаа юм” гэж Миллер тайлбарлажээ.

Тэрээр ирэх 30 жилийн хугацаанд Хятад улс энэ хоолойгоор нэг их наяд шоо метр хий хүлээж авах тооцоотойг хэлсэн байна.

Одоогоор Москва, Бээжингийн талууд өөр чиглэлээр Хятадын зах зээлд хий нийлүүлэх боломжуудыг судалж байгаа бөгөөд энэ ажлынхаа хүрээнд Путиний санал болгосон баруун чиглэл болон Сахалинаас нийлүүлэх Алс Дорнодын чиглэлийг судалж үзэхээ Миллер амлажээ.

 

Эх сурвалж: ТАСС

 

x