ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Есдүгээр сарын 2-ноос нийслэлийн төр, захиргааны байгууллагынхны ажил 09:00 цагт эхэлнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 2019 оны есдүгээр сарын 2-ноос 09:00 цагт эхэлж, 18:00 цагт тардаг болно. Энэ жил есдүгээр сарын нэгэн амралтын өдөр таарч байгаа тул ирэх Даваа гарагаас шинэ цагийн хуваарьт орох нь.

Өнгөрсөн тавдугаар сард Хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм.

Захирамжид “Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбогдуулан байгалийн гэрэл ашиглаж эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08:00 цагт, бусад хугацаанд ажил эхлэх цагийг 09:00 байхаар тогтоосугай” гэсэн байдаг.

Энэ дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагынхан 2020 оны зургаадугаар сарын 1-н хүртэл 09:00-18:00 цаг хүртэл ажиллах болж байна.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагад:

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  • Түүний хэрэгжүүлэгч 34 агентлаг ба харьяа 30 орчим байгууллага
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба багтдаг.

ЗАХИРАМЖ:

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ТЭНЭГЛЭЛ
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
БУРУУ
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.65.189] 2019/8/28
tur zahirgaanii geheer buh turiin baiguullaga gej oilgood bgaam bish bizdee erguu comment chin garuud kkkk
0 | 1 Хариулах
зочин [202.179.27.170] 2019/8/28
монголчуудыг унтаж байхад бусад улс орон хөгжсөөр л
1 | 1 Хариулах
А [183.74.206.116] 2019/8/28
Зарим өндөр хөгжилтэй улсад хүмүүс 5 цагт ажил руугаа явдаг...
0 | 1 Хариулах
Зочин [45.117.32.3] 2019/8/28
Gulugnud ert bosohos zalhu hupch bdg engiin irged ajillaj bdg en chn ariun ywdal u
0 | 1 Хариулах
Zochin [126.233.24.128] 2019/8/28
Uilchilgeenii bguullaguud hagas sain udur ajillamaar bna. Duureg esvel khoroonoos bichig avah geh met deer zaabal ajliin tsagaasaa humsalj yavna, tegeed tugjreed ocherlood neg udriin ajil budaa
1 | 0 Хариулах
МБ [112.72.12.4] 2019/8/27
ТАМГА ДАРСАН ЦАРАЙГ НЬ ДЭЭР ҮЕД ТАМГА МУРУЙ ДАРСАН ТҮШМЭЛИЙГ ЦААЗАЛДАГ БАЙСАН ГЭНЭ ЛЭЭ. ОДООНЫ МАНГАР БАЦААНУУД ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ ЮМ ДАА НЭГ Л ХУДЛАА ПЭЭДИЙСЭН ЮМНУУД. 60 ТЭРБУМЫН САЛАА МӨЧИРҮҮД КККК
7 | 3 Хариулах
Зочин [202.170.80.25] 2019/8/27
Түгжрэл айсуй
2 | 1 Хариулах
Зочин [202.131.227.82] 2019/8/27
ЭНЭ [хориотой үг] ДАРСАН ҮХЭРИЙГ ГАЙХААД БАЙХ ЮМ. ЗӨВ Л ЗҮЙЛ БАЙНА ШДЭ ХАХА
1 | 0 Хариулах