Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Золбоо: Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааны арилжаа 8 сарын 8-нд эхэлнэ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 6
Сурталчилгаа

Өнөөдөр “Ард”-аар овоглосон компаниудын хувьцаа Монголын Хөрөнгийн Бирж дээр хамгийн идэвхтэй арилжаалагдаж байгаа билээ.

Тэгвэл Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа урвуу нэгдэл хийх байдлаар бирж дээр гарахад бэлэн болжээ.

2 компани нэгдэн нийлэх процесс болон хувьцааны үнэ хэрхэн өөрчлөгдөх талаар тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Золбоотой ярилцлаа.

Дашрамд дурдахад нэг жилийн дотор хоёр IPO, нэг урвуу нэгдэл хийнэ гэдэг Монгол байтугай дэлхийн санхүүгийн зах зээлд ч ховорт тооцогдох үзэгдлийг Ардын хамт олон амжуулаад байгаа юм.


-Юуны өмнө хоёр компани нэгдэн нийлэх үйл явц болох RTO буюу урвуу нэгдэл гэдгийг манай уншигчдад тайлбарлахгүй юу?

-Энэ нь компани нээлттэй болох нэг хэлбэр бөгөөд IPO хийлгүйгээр, аль хэдийн хувьцаа нь хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй компанитай нэгдэх байдлаар нээлттэй компани болох үйл явц юм. Ард Санхүүгийн Нэгдэл хаалттай ХК нь Жинст Увс ХК-тай нэгдэх хүсэлтээ өгч, өнгөрсөн 5 сард Санхүүгийн Зохицуулах Хорооноос нэгдэхийг зөвшөөрсөн шийдвэр гарсан. Ингэснээр Ард Санхүүгийн Нэгдэл групп компани Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа арилжаалах боломжтой болж байгаа юм.

Манай хамт олон Монголдоо анхдагч RTO буюу урвуу нэгдэл хийх их ажлын ард гарахаар шаргуу ажиллаж байна. Мөн бид энэ ажлын хажуугаар жил хүрэхгүй хугацаанд Ард Даатгал, Ард Кредит гээд хоёр ч компанийнхаа IPO-г хийсэн. Үүнийгээ дагаад бид Монголын санхүүгийн зах зээлд өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулсан.

-Компаниудын танилцуулгыг харахад 2 компанийн хувьцаа өөр, өөр үнэтэй байсан. Тэгэхээр нэгдэх ажил дууссаны дараагаар хувьцааны үнэ хэрхэн тогтохыг тайлбарлаж өгөхгүй юу?

-Анх нэгдэх хүсэлтээ өгөхөд хувьцааны үнийн харьцаан дээр суурилан 1.567 харьцаагаар хөрвөх тоог гаргаж ирсэн юм. Тэгэхээр хэрэв та Ард Санхүүгийн Нэгдлээс 1,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 3,000 төгрөгөөр авсан бол хоёр компани нэгдэж нийлсний дараа 1.567 харьцаагаар хөрвөөд 1,567 ширхэг, нэг бүр нь 1,911 төгрөгийн үнэтэй хувьцаатай болно. Таны хувьцааны үнэ буурсан ч тоо нь нэмэгдэж эцсийн дүндээ нийт дүн нь хэвээр байна гэсэн үг. Иймээс бидэнд итгэж манай хувьцааг авсан хувьцаа эзэмшигч нарын маань эрх ашигт ямар нэгэн сөрөг дагавар гарахгүй.

Санхүүгийн Зохицуулах Хорооны журмын дагуу арилжаа хаагдахын өмнө Жинст Увс ХК-ийн нэг ширхэг хувьцаа 1,911 төгрөг, Ард Санхүүгийн Нэгдлийн хаалттай хувьцаа 3,500 төгрөгийн үнэтэй байсан. Энэ долоо хоногт хувьцааны арилжаа эхлэх бөгөөд цаашид хувьцааны үнэ зах зээлийн эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулагдаад явна.

-Үндсэндээ шошго хаяг л солигдож байгаа үйл явц гэж тайлбарлаж болох уу?

-Тийм. Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрөл гарснаас хойш хийгдэж байгаа ажил бол Жинст Увс компанийн нэрийг сольж Ард Санхүүгийн Нэгдэл болж, мөн Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй MSE: JIV тикер MSE: AARD болж солигдож байгаа.

 

-Хэдэн жилийн өмнө Хөрөнгө Оруулагч Үндэстэн компаниараа хөрөнгийн зах зээлд анх удаа урвуу нэгдэл хийж энэ ажлын суурь тавигдаж байсан. Энэ хугацаанд гарсан үр дүнг тайлбарлаж өгөхгүй юу?

-Хоёр жилийн өмнө Хөрөнгө Оруулагч Үндэстэн хаалттай ХК нь Жинст Увс ХК-тай нэгдэж нээлттэй хувьцаат компани болж байлаа. Тухайн үед Хөрөнгийн бирж дээр гарахад нэгж хувьцааны үнэ 1,000 төгрөгийн үнэтэй байсан бол 1,911 төгрөг болж өсжээ. Оруулсан хөрөнгөө бараг нугалчихлаа гэсэн үг.

-Тэгвэл шинэ хувьцаа маань хөрөнгийн бирж дээр хэр эрэлттэй хувьцаа байж чадах бол?

-Манай хувьцаа ийнхүү нээлттэй болсноор хувьцааны хөрвөх чадвар сайжирч, хувьцаа эзэмшигчдэд том давуу талыг олгож байгаа. Мөн давхардсан тоогоор 4,000 гаруй хувьцаа эзэмшигч Хөрөнгийн зах зээлд орж ирнэ гэдэг шинэ оролцогчдыг бий болгож цус сэлбэж, шинэчилж байгаа процесс юм.

Нэмж хэлэхэд Ард Санхүүгийн Нэгдэл бүтэц бүрэлдэхүүний хувьд Монголын хөрөнгийн зах зээл дээрх бусад хувьцаат компаниудаас онцлог ихтэй. Бүрэлдэхүүндээ 6 тусгай зөвшөөрөлтэй, 3 нээлттэй компанитай групп компани Хөрөнгийн зах зээл дээр байхгүйн дээр компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нийт хувьцааны ердөө 12 хувийг эзэмшинэ гэдэг засаглалын хувьд тун сайн үзүүлэлт юм.

Тэгэхээр Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа Монголын Хөрөнгийн Бирж дээр тогтмол идэвхтэй арилжаалагддаг, авсан хүмүүс нь үр шимийг нь хүртдэг, хөрөнгийн зах зээлийн эрэлттэй бүтээгдэхүүн болно гэдэгт итгэлтэй байна. Бид олон жилийн өмнө Хөрөнгө Оруулагч Үндэстэн уриаг гаргаж, Монголын иргэн бүрийг хөрөнгө оруулагч болгоно гэсэн зорилгодоо ойртсоор байгаа.

-Орчин үеийн компаниуд өргөжин тэлэхэд компанийн нээлттэй засаглал маш чухал. Энэ тал дээр хэрхэн анхаардаг вэ?

-IPO хийнэ гэдэг санхүүгийн зах зээлээс хүүгүй мөнгө босгож буй хэлбэр. Хөрөнгийн зах зээл бусдын итгэл дээр суурилдаг учраас үйл ажиллагаа нь нээлттэй засаглах зарчмаар ажиллах ёстой. Тиймээс бид аль болох ил тод байж, хувьцаа эзэмшигчдээ мэдээллээр хангахыг эрхэмлэдэг.

Хувьцаа  эзэмшигчдийнхээ хурлаа ч энэ зарчмаар явуулж аль болох олон хүнийг хамруулахыг хичээдэг. Өөрсдийн хувьцаа эзэмшигчдэдээ зориулж сошл медиа, вэбсайт, Ардын цахим мэдээ болон хэвлэмэл тайлангуудаа хүргүүлэн байнга мэдээ мэдээллээ ил тод байлгадаг.

Өнгөрсөн жил гэхэд Ард Санхүүгийн Нэгдэл 6 компанид шинээр хөрөнгө оруулалт хийж 7.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол энэ оны хагас жилийн байдлаар 7.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.

Ард Апп-ыг энэ оны эхэнд олон нийтэд танилцуулснаар Ард Кредит 140 мянган харилцагчтай болж, шинэ бүтээгдэхүүн болох Fast Cash нь 33 мянган зээлдэгчид 12.9 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Мөн манай бусад компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээнүүд нэмэгдсэнээр All-in-One апп болгохоор зорьж ажиллаж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.