Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Бага оврын ачааны машин хэрэглэгчдийн зөвлөлдөх уулзалт боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

“Киа Моторс Монгол” болон “Хьюндай Моторс Монгол” компани хамтран бага оврын ачааны авто машин хэрэглэгчдийн зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Тус компаниуд нь автомашины дэлхийн шилдэг брэнд болох “Киа” болон “Хьюндай ”  компанийн монгол дахь албан ёсны борлуулагч юм.

Киа Моторс монгол ХХК бага оврын ачааны автомашин болох 1-1,4тн-ын даацтай К2700 буюу бонго, Хьюндай Моторс Монгол ХХК нь дунд оврын ачааны автомашин болох HD 65, HD 72 гэх мэт 2,5-с дээш тоннын даацтай автомашинуудыг БНСУ-ын үйлдвэрээс үйлдвэрлэгчийн баталгаатай, 0 км-тэйгээр хэрэглэгчийн гарт хүргэдэг билээ.

 

2011 онд “Хьюндай Моторс Монгол” компани анхны авто машинаа худалдаж байсан бөгөөд эхний худалдан авагчид нь хэдийнээ сая км явжээ. Өдөрлөгөөр бага оврын авто машиныг бодитоор нь танилцуулж, хэрэглэгчид  хоорондоо туршлага солилцсон юм. Тус компаниас танилцуулсан “Бонго” бага оврын ачааны машин нь монгол орны нөхцөлд тохирсон энгийн хөдөлгүүртэй, тэвшний өндөр нь ачаа ачихад хамгийн тохиромжтой байна. Мөн өдөрлөгийн үеэр АПУ ХХК-ийн жолооч Ш.Нармандах, ИНЕГ-ын жолооч Сэр-Од тэргүүтэй дөрвөн саятан жолоочийг шалгарууллаа.

 

Харин “Киа Моторс Монгол” компанийн худалдааны менежер А.Угтахбаяр “Киа Моторс компани дэлхийн шилдэг 10 автомашин үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд дэлхийн зургаан оронд өөрийн үйлдвэртэй байдаг. Хэрэглэгчид маань маань зогсолтгүйгээр сая км явжээ. Сая км гэдэг дэлхийгээс сар хүрээд буцаад ирэхэд туулах зам юм. Энэ урт замыг автомашины эвдрэл болон ашиглалтын зардал багатайгаар туулсан байна. Тиймээс авто машинаа албан ёсны борлуулагчаас худалдан авч, засвар үйлчилгээгээ тогтмол хийлгэвэл сая км болон түүнээс ч удаан унах боломжтой юм” гэлээ.

 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.