2019/09/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.51₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
10°
14:00
S32
11°
15:00
S32
12°
16:00
S32
13°
17:00
S32
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхий нийтийн махны хэрэглээ сүүлийн 50 жилд ГУРАВ дахин нэмэгджээ

О.Булган, iKon.mn
2019 оны 2 сарын 18
iKon.MN
Image: REUTERS/Stefano Rellandini

Мах, махан бүтээгдэхүүн нь аль ч улс оронд хамгийн чухал хүнс байдаг ба мах нь илчлэг, өөх тос, уураг, олон төрлийн амин дэмээр баян хүнс юм.

Дэлхий дээр ойролцоогоор 19 тэрбум тахиа, 1.5 тэрбум үхэр, 1 тэрбум хонь болон гахай энэ цаг үед хүн төрөлхтөн бидэнтэй цуг амьдарч байна гэсэн тооцоолол гарсан нь манай гарагийн нийт хүн амыг гурав нугалсантай тэнцэх тоо аж.

Сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхийн хүн ам хоёр дахин нэмэгдсэнийг дагаад бидний идэж буй мах махан бүтээгдэхүүний хэрэглээ гурав дахин өссөн байна.

Тэгвэл дэлхийн хүн ам жилд хэдий хэмжээний мах хэрэглэдэг талаар сүүлд гарсан тооцооллыг хүргэе.

Жил бүр хоол, хүнсний зориулалтаар нийт 50 гаруй тэрбум тахиаг нядалдаг ба энэ тоонд өндөгний үйлдвэрлэл болон үргүй болсон тахиаг оролцуулалгүйгээр ийм тоо гарч байгаа юм. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд гахайн махны эрэлт хэрэгцээ тогтмол өссөөр байгааг доорх графикаас харж болно.

График 1. Дэлхий дахинд жил бүр нядлагддаг махны хэмжээ /1961-2014 он хүртэлх/

 
Дэлхий дахинд жил бүр нядлагддаг махны хэмжээ /1961-2014 он хүртэлх/

Тодруулбал, жил бүр 1.5 тэрбум толгой гахайг зайдас, хиам, давсалсан мах зэрэгт зориулан нядалдаг ба энэ тоо сүүлийн хэдхэн жилийн дотор гурав дахин өссөн байна.

Харин монголчуудын хамгийн их хэрэглэдэг хонины махны хувьд жил бүр хагас тэрбум толгойг дэлхий дахинд хүнсний хэрэгцээндээ зориулж нядалдаг гэсэн тооцоолол гарчээ.

Далайн гаралтай бүтээгдэхүүний гол түүхий эд болох далайн загас болон далайн гаралтай түүхий эдийн тоо толгойн хэрэглэгдэж буй хэмжээг нийтэд нь гаргахад тун бэрх байдаг юм. Олон улсад гарсан сүүлийн тооцооллоор 2016 онд л гэхэд ойролцоогоор 150 орчим тонн далайн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж худалдаанд гарч байжээ.

Махны хэрэглээний дийлэнхийг дундаж орлоготой улсууд эзэлж байгаагаас гадна БНХАУ хамгийн их хүн амтай улс орны хувьд мөн багтсан байна.

Харин Европ болон Хойд Америкийн бүс нутаг дахь махны хэрэглээ олон жилийн туршид тогтвортой байгааг доорх график харуулсан ба цаашид ч энэ үзүүлэлт улам буурах хандлагатай байгаа нь анхаарал татаж байв.

График 2. Махны хэрэглээний өсөлт бүс нутгийн хэмжээнд /1960-2010 он хүртэлх/

 
Махны хэрэглээний өсөлт бүс нутгийн хэмжээнд /1960-2010 он хүртэлх/

Энэтхэг улс хэдийгээр хүн амын өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх орнуудын тоонд багтдаг ч дэлхийн нийт мах, махан бүтээгдэхүүний багахан хэмжээг хэрэглэж байгаа юм.

Гахайн мах 1960-аад оноос эхлэн олон жилийн хугацаанд дэлхийн дийлэнх хүн амын хамгийн их хэрэглэх дуртай бүтээгдэхүүн болж ирсэн ч сүүлийн жилүүдэд шувууны мах  хэрэглэхийг илүүд үзэх хандлага давамгайлах болжээ.

Тухайлбал, 1961 онд шувууны гаралтай мах дэлхийн нийт мах үйлдвэрлэлийн ердөө 12 хувийг л эзэлж байсан бол сүүлийн жилүүдэд 30 гаруй хувь болтлоо өссөн байна. 

Харин эсрэгээрээ хамгийн түгээмэлд тооцогддог үхрийн махны хэрэглээ сүүлийн 50 жилийн дотор 22 хувиар буурчээ.

Хөдөө аж ахуйн салбарт мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл бусад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс илүү их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг тул байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэх асуудал олон улсад хөндөгдөх болсон билээ.

Тодруулбал, хөдөө аж ахуйн салбар дэлхийн нийт хүлэмжийн хийн 10-12 хувийг ялгаруулдаг бөгөөд үүний дийлэнх нь мах махан бүтээгдэхүүн боловсруулахаас үүдэн гардаг аж.

Манай улсын хэмжээнд 2018 оны нэгдүгээр сард малын тоо 66.2 сая толгой болж, хамгийн дээд хэмжээндээ хүрч байв. Энэ нь 2016 оныхоос 4.6 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Нийт мал сүргийн дотор адуу 5.9 хувь, үхэр 6.6 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 45.3 хувь, ямаа 41.6 хувийг тус тус эзэлж байна.

 

 

Эх сурвалж: World Economic Forum

x