Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ

ikon.mn
2019 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг баталжээ. Өөрөөр хэлбэл, худалдаа, үйлчилгээний газрууд доорх хуваарийн дагуу ажиллана.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Хүнсний дэлгүүр:  Өнөөдөр амарч, маргаашаас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК–ний салбар дэлгүүрүүд: Өнөөдөр хүнсний бүх салбарууд 11:00-20:00 цаг хүртэл ажиллаж, бусад салбар амарна. 02 дугаар 07-ны өдрөөс ердийн  цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Сансар” сүлжээний супермаркетууд: Өнөөдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 09.00-22.00, Сансар-9.10.40 амарна, бусад супермаркетууд 10.00-22.00 хүртэл ажиллана.

Шинийн-3 буюу 02 дугаар сарын 07-ны өдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 09.00-22.00, Сансар-40 Улаанбаатар их дэлгүүр 12.00-22.00 цагт ажиллаж, Сансар-9.10 амарна, бусад салбар 09.00-22.00 хүртэл ажиллана. 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Оргил супермаркетууд: 02 дугаар сарын 06-нд бүх салбар 10-21.00 цаг хүртэл ажиллаад 02 дугаар сарын 07-наас энгийн цагийн хуваариар ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд: 02 дугаар сарын 06-нд 09:00-22:00 цаг хүртэл, 02 дугаар 07-ны өдрөөс ердийн цагийн хуваариар ажиллана.

“Миний дэлгүүр” ХХХ-ний сүлжээ дэлгүүрүүд: МД-110 Буянт-ухаа өнөөдөр болон маргааш  08.30-24.00, МД-112 Саппоро, МД-117 Далай ээж 08.30-23.00 цагт ажиллана.02 дугаар сарын 08-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е -Маrt”  их дэлгүүр: Шинийн 6.7-ны өдрүүдэд 12.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 08-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв: 02 дугаар  сарын 05–ны өдрөөс 12-ны өдрийг дуустал амраад, 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв: 02 дугаар сарын 5-8-ны өдрийг дуустал амарна. 02 дугаар сарын 09–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд: 02 дугаар сарын 8-ны  өдрийг дуустал амарч, 02 дугаар сарын 09 буюу шинийн 5-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв: 02 дугаар сарын 11-нийг дуустал амарч, 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв: 02 дугаар сарын 8-ныг дуустал амарна. 02 дугаар 09-ний өдрөөс  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Circle K конвенинс сүлжээ дэлгүүр: Шинийн 3-наас эхлэн ердийн хуваарийн дагуу ажиллана.

Сар шинийн баярын өдрүүдээр дараах салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу 24 цагаар ажиллана.

  • 1-р салбар УИД-с Peacemall явах замд
  • 2-р салбар Спортын төв ордны эсрэг талд
  • 3-р салбар Сансарын Баянцээлийн хажууд
  • 4-р салбар Тэнгисийн MN Tower
  • 5-р салбар 3,4-р хороолол 1000 нэрийн барааны баруун гар талд
  • 7-р салбар Ард кино театрын талбайн хойд хэсэгт
  • 8-р салбар Зайсан дахь Buddha Vista
  • 9-р салбар Модны 2-ийн автобусны буудал дээр
  • 10-р салбар 5-р сургуулийн эсрэг талд
  • 12-р салбар Багшийн дээдийн зүүн зүгт явдаг автобусны буудлын урд
  • 13-р салбар Баянгол дүүрэг төмөр зам Вокзалд байрлаж байна.
  • 14-р салбар Сүхбаатар дүүрэг МУИС-н 2-р байрны эсрэг талд Канион төвд
  • 15-р салбар Төв номын сангийн хажууд ертөнцийн зүгээрээ зүүн гар талд
  • 16-р салбар Сүхбаатар дүүрэг Хүүхдийн 100, Улаанбаатар банкны хажууд байрлаж байна.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд: 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 

НИЙТИЙН ХООЛ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторан, баар цагийн хуваарийн дагуу ажиллана. 

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа  ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд:  02 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд амарна.  

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 02 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд амарна.  

Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн ажиллана.

УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана. 

Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ. 

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 700 автобус, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, шөнийн тээврийн үйлчилгээний 1 чиглэлд автобус буюу нийт 710 автобус үйлчилгээнд ажиллана. 

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 утсанд 24 цагийн турш өгөх боломжтой.

ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны  гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба - 343048, 343004,  Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба -  345909  / БГД, СХД, ХУД /,   Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба  -  353570   / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.   Мөн дуудлагын төвийн 70047004 дугаараар дуудлагыг хүлээн авна.

УС ХАНГАМЖ

Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байрууд дараах цагийн хувиараар ажиллана. Үүнд:

Шугамаар ус хангах алба

 

Сар өдөр

 

Гараг

 

Ажиллах цаг

Энгийн өдрүүдэд ажиллах

цагийн  хуваарь

Баярын өдрүүдэд ажиллах

 цагийн хуваарь

2019.02.05

Мягмар

10:00 -14:00

16:00 -20.00

Амарна

2019.02.06

Лхагва

10:00 -14:00

16:00 -20:00

Амарна

2019.02.07

Пүрэв

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2019.02.08

Баасан

Амарна

10:00 -14:00

16:00 -20:00

2017.02.09

Бямба

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2017.02.10

Ням

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

Зөөврөөр ус хангах алба

 

Сар өдөр

 

Гараг

 

Ажиллах цаг

Энгийн өдрүүдэд ажиллах

 цагийн хуваарь

Баярын өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

2019.02.05

Мягмар

10:00 -14:00

16:00 -20:00

10:00-14:00

16:00-20:00

2019.02.06

Лхагва

10:00 -14:00

16:00 -20:00

Амарна

2019.02.07

Пүрэв

Амарна

Амарна

2019.02.08

Баасан

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2019.02.09

Бямба

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2019.02.10

Ням

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

Жич: Хүй 7 худагт 3 цэвэр усны машин  22 усан санд ус тээвэрлэж, хүргэж үйлчилнэ.

Баярын өдрүүдэд УСУГ болон Зөөврийн ус хангамжийн алба, ШУХАлбан дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. 02 дугаар сарын 05.06.07-ны амралтын өдрүүдээр цэвэр усны 4 машин, бохир усны 2 машин бэлэн байдалд ажиллана. Үйлчилгээтэй холбоотой санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 дугаарын утсаар авна.

ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаарх дуудлагыг 70005454 утсаар, санал, гомдол, шуурхай ажиллагааны дуудлагыг 325595 дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна. 

Аваарийн шуурхай албатай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар өмчит газруудын  утасны жагсаалт:

 

Байршил

Харьяа салбар компаниуд

Ээлжийн инженер,

оператор

1

Төвийн түгээх төв

Төвийн түгээх төв

254780

2

Баруун түгээх төв

Баруун түгээх төв

70282484

3

Зүүн түгээх төв

Зүүн түгээх төв

70006560

4

Улаанхуаран

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -1

463620

5

Дэнж найрамдал

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -2

70150452

6

Дэнж сансар

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -3

456266

7

Их алтан тэвш

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -4

455025

8

Зүүн сэлбэ

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -5

70001251

9

Батдулаан

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -6

325746

10

Чинхүрээ

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -7

70115764

11

Энхтулга -Өргөө

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -8

321641

12

Ганзам

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -9

367152

13

Түшээ дунд гол

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -10

341786

14

Баруун их нарлаг

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -11

70122088

15

Гандан дэнж

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -12

70149733

16

Хүрээ дэнж

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -13

70135560

17

Ашид мөнх

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -14

70187493

18

Өнөр энх

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -15

70288189

19

Таван шар

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -16

70171150

Жич: Шуурхай ажиллагааны утас -70005454

Мөн хувийн хэвшлийн конторуудын ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаарх дуудлагыг Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбооны “Нэгдсэн дуудлага мэдээллийн төв”-ийн 7555-1955, Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төвийн “Дуудлагын нэгдсэн төв”-ийн 70044004 дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ УЛААНБААТАР БУЯН” КОМПАНИ

“Улаанбаатар  Буян” компани  Сар шинийн баярын  өдрүүдэд /шинийн 1.2-ны/ 02 дугаар сарын 05,06-нд 09:15:00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 07-ны өдрөөс  ердийн  цагийн  хуваарийн  дагуу 08.00 -18.00 цаг хүртэл ажиллана. Холбогдох утас:70162222