ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Зарим аймаг цэцэрлэг, сургуулийн ИЛҮҮДЭЛТЭЙ байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 15
iKon.MN

Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд бүх шатны сургуульд сурагчид 1.0 сая, цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдүүдийн тоо 261,300 болж нэмэгдсэн байна. Өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад сургуулийн тоо таваар нэмэгдэж, суралцагчдын тоо 20.4 мянгаар өсжээ. Нийт суралцагчдын 55.1% нь 1-5 дугаар ангид суралцаж байна. Харин цэцэрлэгийн тоо 19, цэцэрлэгийн бүлэг 95-аар нэмэгдсэнээр хамрагдах хүүхдүүдийн тоо 4,600-аар өсжээ.

Гэрэл зургийг mpa.mn

Гэвч сургуулийн өмнөх насны буюу ирээдүйд сургуульд шилжин сурах хүүхдүүдийн тоо, хүн амын өсөлтийг харгалзалгүйгээр орон нутагт бүтээн байгуулалт хийж буй нэрээр, шаардлагагүй байршилд цэцэрлэг, сургууль барьсан нь Үндэсний статистикийн хорооноос хийсэн уг судалгааны явцад ажиглагдсан байна. Тухайлбал, хойд болон зүүн аймгуудад сургуулийн илүүдэл байгааг ҮСХ-ны статистикч Ю.Батзориг дурдлаа. Өөрөөр хэлбэл, бүрэн ашиглах хэмжээний хүүхдийн тоо байхгүй гэсэн үг. Харин эсрэгээрээ Улаанбаатар хотод сургууь, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй хэвээр байгаа юм.

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 2018-2019 оны хичээлийн жилд 72.2 мянган хүүхэд элсэн орсон нь өмнөх оныхоос 6.3%-аар өссөн дүн. Мөн дотуур байранд амьдардаг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо 34.7 мянга байна. Нийт 

  • 1,435 цэцэрлэгт 261.3 мянган хүүхэд
  • 803 сургуульд 593.2 мянган сурагч
  • 94 их, дээд сургуульд 157.6 мянган оюунтан суралцаж байгаа бөгөөд
  • Мэргэжлийн боловсрол сургалтын 86 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [174.197.7.140] 2019/1/16
Ezengv shahuu jijig sumdaa negtgewel ulsiin tusuw tatwar tulugchidiin mungu hemnegdene. Neg nam ni garch ireed l hvngvi sumand surguuli tsetserleg barih nereer heden terbumaar ni idej bgaag vgvisgehgvi
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.113] 2019/1/15
Дорнодын Баянтүмэн суманд гэхэд л 9-р ангид хоерхон хүүхэд л сурч байна шүү дээ
2 | 0 Хариулах
бодлого ийм байна. [202.179.25.248] 2019/1/15
Цалинг нь өндөр өгөөд хөөж явууул . ӨӨР сонголт баыхгүй
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.125] 2019/1/15
Тов аймгийн Сэргэлэн суманд нийт сурагч нь 93. сургууль нь 320 хуухдийн сургууль
6 | 0 Хариулах
Tsawchaa [174.198.15.165] 2019/1/15
орон нутагт бүтээн байгуулалт хийж буй нэрээр, шаардлагагүй байршилд цэцэрлэг, сургууль барьсан.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.181.170] 2019/1/15
Цөөн хүн амтай сум багийн сургуулийг татан буулгаж болохгүй биздээ. Тэгэхээр зарим нь түүнтэй дундажлагдаад илүүдэлтэй юм шиг харагдахыг үгүйсгэхгүй.
1 | 6 Хариулах
Зочин [103.14.36.6] 2019/1/15
Дутагдана уу гэхээс биш юу гэж илүүдэх вэ дээ. Тоон баримт, судалгаа гаргахаар зарим тохиолдолд бодит амьдрал дээр нийцдэггүй шүү дээ. Бодит амьдрал дээр сургууль, цэцэрлэг шиг чухал юм алга, бас эмнэлэг.
1 | 6 Хариулах
Hudlaa medemhiiregch [64.119.20.143] 2019/1/15
Ochood uzee
3 | 0 Хариулах
Зочин [203.91.114.244] 2019/1/16
хөдөө суманд ер нь хэдэн хүн байдаг гэж бодож байна? бидний төсөөлж байгаагаас цөөн хүн байдаг. Ихэнхи нь аймгийн төв, УБд шавааралдаад
0 | 0 Хариулах