ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хүний хөгжлөөр өндөр түвшний орнуудтай мөр зэрэгцэж байгаа ч ОРЛОГООРОО дундаас доогуур байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан дэлхийн Хүний хөгжлийн индекс (ХХИ)-ийн үзүүлэлтийн 2018 оны тайлангаар нийт 189 орны 59 нь хүний хөгжлөөр маш өндөр бүлэгт, 53 нь өндөр, 39 нь дунд, 38 нь хүний хөгжлөөр бага бүлэгт хамрагдсан байна. 

Манай улсын хүний хөгжлийн индекс (ХХИ) сүүлийн жилүүдэд үндэсний болон бүс нутгийн хэмжээнд жил дараалан тасралтгүй өссөөр, дэлхийн ХХИ-ийн эрэмбэд 0.741 оноотойгоор 189 орноос 92-т буюу хүний хөгжлийн өндөр түвшний орнуудын ангилалд багтаж байна. Энэ үзүүлэлт 1990 онд 0.579 байсан бөгөөд 1994 оноос хойш тасралтгүй өсөж иржээ. 

Хүний хөгжлийн индексийг тодорхойлогч гол гурван хүчин зүйл нь:

  • Боловсрол
  • Дундаж наслалт
  • Нэг хүнд ногдох Үндэсний нийт орлого (ҮНО)

Эхний үзүүлэлтээр буюу боловсролын түвшнээр манай улс хүний хөгжлийн дундаж түвшинтэй улс орнуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Дундаж наслалтын хувьд ч 1990 оноос хойш нялхсын болон хүүхдийн эсэн мэнд амьдрах чадвар сайжирсны үр дүнд нэмэгджээ. Гэвч ҮНО улс орнуудтай харьцуулахад маш доогуур төдийгүй тэгш бус байдал өндөр байгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан Монгол Улсын хүний хөгжлийн холбогдох үзүүлэлтүүдийг олон улстай харьцуулсан судалгаа харуулж байна.

Тодруулбал, газар зүйн байршил болон хүн амын хувьд ойролцоо, ижил түвшний Киргизстан, Туркменистан улстай харьцуулахад манай улс ХХИ-ийн эрэмбээр 16-30 байраар дээгүүр орж байгаа хэдий ч дундаж наслалтаар ХХИ өндөр түвшний орнуудын дунджаас 6.5 жилээр, Зүүн Ази, Номхон далайн орнуудын дунджаас 5.2 жилээр, ХХИ-ийн эрэмбээр дунд хөгжилтэй буюу 122-р байранд орсон Киргизстанаас 1.6 жилээр доогуур орсон байна. 

Зураг 1. Дундаж наслалтын үзүүлэлтээр сонгогдсон орнуудтай харьцуулснаар 2017 

 

Төрөлтөөс тооцсон дундаж наслалт 1990 онд 60.3 байсан бол 2017 онд 69.5 болж уртасжээ. Гэвч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын хоорондох ялгаа жил ирэх тусам нэмэгдэж есөн жилийн зөрүүтэй болсонЭрэгтэй хүмүүсийн дундаж наслалт 66, эмэгтэйчүүдийнх 75 гэсэн хол зөрүүтэй байгаа нь дундаж наслалтын индексийн өсөлт хурдац бага байгаад нөлөөлж байна.

Дундаж наслалтын энэ ялгаа нь эрэгтэйчүүдийн амьдралын эрүүл бус хэв маяг, дадал зуршил болох архи, тамхины хэрэглээ, биеийн хөдөлгөөний хомсдол, эрүүл бус хооллолт, зан үйлийн үр дагавар гэдгийг ҮСХ судлан тодорхойлжээ. 

Зураг 2. Улс орнуудын ХХИ-ийн харьцуулалт, 1990-2017

 

Дэлхийн түвшний ХХИ-ийн жагсаалтын эхний тавд

  1. Норвеги - (0.953)
  2. Швейцар -(0.944)
  3. Австрали (0.939),
  4. Ирланд (0.938)
  5. ХБНГУ (0.936)

ХХИ хамгийн бага бүлэгт 

  • Бурунди (0.417),
  • Чад (0.404)
  • Өмнөд Судан (0.388)
  • Нигер (0.354) улс орсон байна.

Манай улс ХХИ-ээрээ 1990 онд Филиппин улсаас /0.586/ доогуур, Тайланд /0.574/, Хятад /0.502/ улсаас дээгүүр байсан бол 2005 онд 0.650 болж, Филиппин улстай нэг түвшинд, 2013 онд 0.729 болж, Хятад улстай нэг түвшинд очсон байна.

Зураг 3.  Атласын аргаар тооцсон ҮНО ам.доллар,харьцуулсан үзүүлэлт 1990-2017  

 

Монголын байгалийн баялгийн олборлолт, эрдэс баялгийн үнэ олон улсын зах зээл дээр нэмэгдэж, нэг хүнд ногдох ҮНО хурдацтай өссөнөөр манай улсын ХХИ 2000-2017 онд өсөхөд голлон нөлөөлжээ. Гэвч өдгөө бид дундаас доогуур орлоготой орнуудын жагсаалтад явааг дараах тоонууд илтгэв.

Дэлхийн банкнаас жил бүр улс орнуудыг нэг хүнд ногдох ҮНО-ын хэмжээнээс нь хамааруулан бага орлоготой, дунд орлоготой, өндөр орлоготой гэж ангилдаг.

Тухайлбал, 2015 онд атласын аргаар тооцсон ҮНО-ын хэмжээ нь 

  • 1,025 ам.доллар хүртэл - “бага
  • 1,026 - 4,035 ам.долларын хооронд бол - “дундаас доогуур
  • 4,036 - 12,475 ам.долларын хооронд бол - “дундаас дээгүүр
  • 12,476 ам.доллараас дээш - “их” орлоготой гэсэн 4 ангилалд улс орнуудыг багтаажээ. 

Манай улс 2013 онд 4,350 ам.долларын ҮНО-тойгоор “дундаас дээш” орлоготой орны тоонд багтсан боловч 2017 онд ҮНО 3,290 ам.доллар болсноор дундаас доогуур орлоготой орны ангилалд шилжсэн байна.

2010 оноос Дэлхийн Хүний хөгжлийн илтгэлд “Тэгш бус байдлаар засварлагдсан Хүний хөгжлийн индекс (ТБХХИ)” хэмээх шинэ хэмжүүрийг тооцох болсон. 

Энэ тооцооллыг ХХИ-ийн бүрэлдэхүүн гурван хэмжигдэхүүн тус бүрд нь тэгш бус байдлыг “нарийвчлан” тусгах замаар хийжээ. Тодруулбал, ТБХХИ нь тухайн улсын ХХИ-ийн
бүрэлдэхүүн индексийн үзүүлэлт тус бүрийн хүрсэн бодит түвшнийг тэгш бус байдлын түвшинтэй нь уялдуулан, илүү нарийвчлан илэрхийлж байгаа тул хүний хөгжлийн дундаж түвшинг илэрхийлэх гол үзүүлэлт болдог. 

Тэгш бус байдлаар засварласан хүний хөгжлийн индекс (ТБХХИ) нь хүн амын дундаж наслалт, боловсролын түвшин, нэг хүнд ногдох орлогын хэмжээг хүйсийн тэгш бус байдлаар засварласан нийлмэл индекс юм. ХХИ болон ТБХХИ-ийн зөрүүгээр хүний хөгжлийн "алдагдал” тодорхойлогддог.

Зураг 4.  Улс орнуудын тэгш бус байдлаар засварласан хүний хөгжлийн индексийн үзүүлэлт, 2017

 

Улс орон дахь тэгш бус байдал нэмэгдэхийн хэрээр хүний хөгжилд учрах хохирол нэмэгддэг гэж үздэг. Манай улс нэг хүнд ногдох үндэсний нийт орлогын (ҮНО) хэмжээгээр хүний хөгжлөөр өндөр орнуудын дунджаас 3,232 ам.доллараар бага байна. Энэ нь дэлхийн хүний хөгжлийн эрэмбээр дундаас доогуур орлоготой орнуудын ангилалд багтах шалтгаан болж буй аж.

Дээрх хүснэгтэд үзүүлсэнчлэн, 2017 оны тооцооллоор ХХИ-ийн өндөр өсөлттэй орнуудад тэгш бус байдлын алдагдал 16%, Зүүн Ази, Номхон далайн орнуудын дундаж алдагдал 15.6% байхад Монгол Улсын тэгш бус байдлаар засварласан индексийн алдагдал 13.7% байна.

Товчхондоо, манай улсын тэгш бус байдлаар засварласан дундаж наслалт, боловсролын түвшин харьцангуй дээгүүр байгаа ч орлогын тэгш бус байдлаараа доогуур үзүүлэлт рүү гулсжээ. 

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хоцрогдолтой байна

ТББИ-ийг нарийвчлан тооцоход багтдаг бас нэгэн шинэ үзүүлэлт нь Жендерийн тэгш бус байдлын индекс. Үүнд 

  • Нөхөн үржихүйн эрүүл мэнд
  • Эрх мэдэл, эдийн засгийн үйл ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн тэгш бус байдлыг нарийвчлан судалдаг байна.
Нөхөн үржихүйн эрүүл мэнд нь эхийн эндэгдэл, өсвөр насны охидын төрөлтийн түвшингээр, эрх мэдлийн хэмжигдэхүүн нь парламентын нийт суудалд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эзлэх хувь, дунд болон дээд боловсрол эзэмшсэн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хувиар, эдийн засгийн хэмжигдэхүүн нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр оролцооны түвшнээр тус тус хэмжинэ.

Зураг 5. Жендэрийн тэгш бус байдлын индекс, 1995-2017

 

Манай улсын хувьд 25-аас дээш насны эмэгтэйчүүдийн 91.2 хувь нь, эрэгтэйчүүдийн 86.3 хувь нь дундаас дээш боловсролтой, ажиллах хүчний оролцооны 52.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь ХХИ-ийн өндөр түвшний эрэмбээр 60, 90, 92-р байранд орсон орнуудаас өндөр үзүүлэлттэй байна. 

Харин парламентын нийт гишүүдийн 17.1 хувь нь эмэгтэй гишүүн байгаа нь ХХИ өндөр түвшний орнуудын дунджаас 5.2 пунктээр, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын түвшнээс 2.7 пунктээр тус тус доогуур үзүүлэлтэй байгаа нь эдийн засаг, улс төрийн амьдрал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хоцрогдолтой байгааг харуулж байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [220.248.60.125] 2018/12/26
Гадаадад Хүний хөгжлийн индексийг ямар ч ач холбогдолгүй гэж үздэг. Үнэхээр ч тийм, учир нь бодит байдлыг тусгаж чаддаггүй.
0 | 0 Хариулах
Гантулга [66.181.166.35] 2018/12/26
ХХИ-ийн 3 үзүүлэлтийн нэг нь бичиг үсэг тайлагдалд, бүх шатны боловсролын байгууллага буюу цэцэрлэг, 10 жил, Их дээд сургуульд хамрагдалтын түвшингээр л тооцож байгаа. Чанарын тухай огт судлагдаагүй. Бодит мэдлэг, ур чадварын талаараа тэр өндөр хөгжилтэй орнуудтай огт харьцуулаагүй болно. Ийм хэт ерөнхий мэдээлэлд нээх мундаг дүгнэлт хийх хэрэггүй.
1 | 0 Хариулах
Зочин [150.129.141.100] 2018/12/25
Дипломтай баахан улсууд цалин орлогогүй байна гэсэн байна, аж үйлдвэрлэл экспорт багатай, бараг бүх хэрэглээгээ гаднаас хангадаг, хүн амын тал нь нэг газраа шавсан, бүдүүлэг байдлаа гүндүүгүй гэж тайлбарладаг үндэстэн
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.233] 2018/12/25
Дебилүүд дотроо нэг нь багш болж нөгөө нь оюутан болж тоглодог улс. Юун хүний хөгжил?
2 | 0 Хариулах
Болдоо [202.21.106.130] 2018/12/25
Боловсрол гайгүй мөртлөө ядуу байна гэдэг нэг л но байна даа. Энэ судалгаа Монгол улсын одоогийн нийгмийн систем хүн нэг бүрийн авъяас чадвар, нөөц бололцоо чадавхийг бүрэн дайчлах, түүнийг баялаг болгох чиглэлд зохион байгуулагдаагүй, гажиг, үрэлгэн, шударга бус, алдагдал ихтэй систем болохыг бүрнээ нотлон харуулж байна. Энэ гажиг системийн эх үүсвэр нь муу үндсэн хууль байж болох юм. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болжээ.
0 | 0 Хариулах
Зояин [103.212.117.110] 2018/12/25
Манай монголчуудын нэг дутагдалтай тал нь хэт их гутранги үзэлтэй болчихсонд л байгаа юм бусдад итгэж чадахаа больчихсон тийм учираас л эв нэгдэлгүй бие биенийгээ доош нь хийгээд л буцаад хуучин хүү болж эхэлж байна.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.227] 2018/12/25
HED SUNIAHAD HUNIIG 180 GRADUS SHIDEHEER BULCHINTAI BOLDOG SHIG ZUILD MONGIIG IH UREH HEREGGUI GEED TOOTSOJ BAYN BOLGO
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.138] 2018/12/25
Өөрөөр хэлбэл цэцэн гуйлгачдаар дүүрэн орон гээд дүгнэцэн юмаа даа. :anguished::anguished::anguished::anguished:
4 | 0 Хариулах
Зочин [14.146.93.213] 2018/12/25
Kkkk
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2018/12/25
mongol helee buren guitsed suraagui humuus asar ih
1 | 0 Хариулах
Зочин [64.119.26.161] 2018/12/25
Чамаас аваад...
1 | 1 Хариулах
Зочин [182.160.3.164] 2018/12/25
Зайл тэхүү гуйжийн үнэхээр гуйжийн зүгээрл зайлаад өг
1 | 0 Хариулах
Зочин [64.119.23.133] 2018/12/25
Цэвэрлэгч хийхэд дээд боловсрол нэхэх нь холгүй, бараг л бүх хүмүүс ямар нэгэн байдлаар дээд сургуулийн диплом өвөртөлсөн, боловсролтой гэж цоллогддог бүдүүлэг хүмүүс ихэнхийг нь эзэлнэ. Тэгэхээр энэ судалгаа худлаа гарахгүй гээд яахав.
3 | 0 Хариулах
Зочин [122.201.22.216] 2018/12/25
Дипломыг мөнгөөр худалдаж авсан хүн олон болсоон Андуураагүй бол өнгөрсөн жил хуурамч Дипломтой нэг эрх мэдэлтэн баригдаж нийгэмийн сүлжээгээр шуугиж байсан даа
3 | 0 Хариулах
Зочин [202.72.245.194] 2018/12/25
МАНАЙХАН БОЛОВСРОЛООР ҮНЭХЭЭР ТААРУУ Ч МАНАЙ СТАТИСТИКЫН ХУДАЛЧ МЭДЭЭНИЙ ДАГУУ ИЙМ ДҮГНЭЛТ ГАРЧ БАЙГАМ ЮМ АА. МАНАЙ ДЭЭД БОЛОВСРОЛТОНГУУДЫН ОЛОНХИ НЬ НЭРЭЭ Ч ЗӨВ БИЧИЖ ЧАДДАГГҮЙ ЮМ Ш ДЭЭ
6 | 1 Хариулах
Зочин [104.129.42.251] 2018/12/25
Улс орон, нийгмийн гол ачааг нуруундаа үүрдэг ЖДҮ нарыг дэмждэггүй улсын орлого яаж өсөхөв дээ. Эрх баригч, тэдний ЭЗ бүлэглэл олигополь компаниуд нь ЖДҮ нарыг дэмжиж босгож ирж байж хөгжилтэй улсын ангилалд багтана. ЖДҮ нар ажлын байрыг бий болгож, татвар төлж, гадагш нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг экпортлож, импортыг орлох бүтээл инноваци хийж байж ЭЗын тусгаар тогтнол баталгаажина. Хүмүүс улс төр, попуудыг сонирхох завгүй, хүсэлгүй болно.
1 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2018/12/25
hulhinii diplomtoi humuus ih bolsoon
2 | 0 Хариулах
Зочин [202.21.117.210] 2018/12/25
Тэгэхээр ХХИ тийм ч оновчтой зүйл биш нь харагдаж байгаамшдээ
1 | 0 Хариулах
Зочин [112.96.135.79] 2018/12/25
Haha mon mon. Duuren maanag, hel usgui, yahaa medehgyi, moroodolgui, haalttai tarhitai oyunii homsdol alhaj yavna. Uhsen baaasniig ni hunii hogjil.
2 | 0 Хариулах
Зочин [210.160.35.61] 2018/12/25
Bolowsroltoi humuus hurdan mashin unaj huchtei buu uureed 4 hulnuus uur unaagui, shudnees uur zewseggui, honogiin hooloo yaay gej yawaa amitdiig alj hyadaj hyaamraa sergeeh uu te haha... Atomiig huwaaj, sansart nissen 21-r zuund amidarch bui hun turulhtun gehed arai l buduuleg bus uu lol.
4 | 0 Хариулах
Зочин [202.21.126.38] 2018/12/25
Яахав 90 оноос хойш төрсөн залуучууд бол шинэ эриний боловсон хүчин болж бэлтгэгдэн гарч байгаа Шал өөр харьцаатай боловсролтой мундаг болсон байна лээ 50 , 60 , 70 аад оны хүмүүс үр хүүхдийнхээ боловсролд анхаарах ёстой гэсэн хатуу баримтлалтай болсон Гэхдээ хар тамхи биеэ үнэлэлт гээд болж бүтэхгүй зүйл их байгаа шүү дээ
4 | 0 Хариулах
Maria [66.181.188.197] 2018/12/25
Interdax гэсэн шинэ exchange 2019 оны 02 сард нээгдэх гэж байгаатай холбогдуулан 0.1-10 биткойн (нийт $100,000) хожих уралдааныг зарласан байна. https://www.interdax.com/?kid=TRXJV линкээр орж email address хэсэгт орж бүртгүүлэн, бүртгүүлсэн имэйлээрээ орж баталгаажуулан олон олон урамшууллын эзэн болох боломж дүүрэн байна шүү. https://www.interdax.com/?kid=TRXJV
0 | 1 Хариулах
Зочин [202.131.227.82] 2018/12/25
ЮУН БОЛОВСРОЛ МУХАР СҮСЭГТ ИДЭГДСЭН АРД ТҮМЭН.
8 | 0 Хариулах
Зочин [202.21.127.168] 2018/12/25
Инээдтэй юм.
2 | 0 Хариулах