Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ромын Пап лам Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны урилгыг хүлээн авчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Европ тивээр аялж байгаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өчигдөр Ватиканд Ромын католик шашны тэргүүн Пап ламтай уулзжээ.

Энэ үеэр тэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны гараар бичсэн урилгыг шашны тэргүүнд дамжуулсан байна.

Хаалттай хаалганы цаана 37 минут үргэлжилсэн уулзалтын үеэр Пап лам Ким Жон Уны урилгыг хүлээж байснаа хэлж, Хойд Солонгост айлчлахаа амласан гэнэ.

Тэрээр урилгын хариуг удахгүй албан ёсоор өгнө гэж Мүүн Жэ Инд хэлсэн байна. Энэ үед айлчлалын тов тодрох бололтой. Ингэвэл Ромын католик шашны тэргүүн анх удаа коммунист Хойд Солонгосын нутагт хөл тавьсан хэрэг болох юм.

Уулзалтын үеэр Пап лам Солонгосын хойгт энх тайван тогтоох үйлсийг тууштай дэмжиж байгаа илэрхийлжээ.

Хойд Солонгос нь Ватикантай дипломат харилцаагүй. Тус улсын үндсэн хуулинд төрийн эсрэг ажиллагаа явуулаагүй тохиолдолд бүх шашныг зөвшөөрнө гэж тунхагласан байдаг ч бодит байдал дээр шашны ямар нэг үйл ажиллагааг нээлттэй явуулахыг хориглодог.

Хойд Солонгост 2,500 орчим католик шашинтан байдаг гэсэн тоо бий. Харьцуулбал Өмнөд Солонгост 5.5 сая католик шүтлэгтэн байдаг.

 

Эх сурвалж: Korea Times