Та өөрчлөлтөд бэлэн үү? Техник технологийн хөгжил дэвшил, мэдээллийн энэ их хурд та биднийг алхам тутамдаа шинэ зүйлд дасан зохицох, суралцах, илүү хялбар хэрэглээ, ухаалаг сонголтын өмнө аваачиж байна. Энэ ч үүднээс цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч ХААН Банк харилцагчдынхаа цаг завыг хэмнэсэн, таатай бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг ямагт санал болгодог билээ. Тэгвэл өчигдрөөс ХААН банкны интернэт банк болон Khan Bank аппликейшн шинэчлэгдэж, цоо шинэ өнгө төрхтэй, басхүү илүү хялбар, ухаалаг, аюулгүй болж харилцагчдад хүрч эхэллээ.
Интернэтэд холбогдох боломжтой бүх төрлийн төхөөрөмж, тухайлбал, компьютер, таблет, гар утсаараа та цаг хугацаанаас үл хамааран банкны үйлчилгээ авах боломжтой гэдгийг сануулах нь илүүц биз ээ. ХААН Банкны цахим үйлчилгээ шинэчлэгдсэнээр олон давуу талыг харилцагчдадаа бүрдүүлж өгсөн бөгөөд дээр дурдсанчлан илүү хялбар, ухаалаг, бас аюулгүй болсноороо онцлог юм.
Тухайлбал, илүү ЭНГИЙН буюу хялбар болсон гэдэг тухайд та интернэт банкаараа картаа захиалж, нөхөн авч, бас сунгалт хийлгэхээс гадна гээсэн бол идэвхгүй болгож, бас дахин авч идэвхжүүлэх боломжтой. Түүнчлэн шинээр бүх төрлийн данс нээх болон данстай холбоотой бүхий л үйлчилгээнүүдийг нэг дороос авч болохын зэрэгцээ харилцагчид мэдэгдэх шаардлагатай зээл, төлбөр болон бүтээгдэхүүний талаар мэдээлэл хүргэх цэсийг нэмсэн байна. Чирэгдэл багатай, хялбар, шуурхай зээл авах боломжийг харилцагчдын хамгийн их сонирхдог. Өмнө нь интернэт банк болон Khan Bank аппликейшн ашиглан зөвхөн хадгаламж барьцаалсан зээл авах боломжтой байсан бол одоо дээрхээс гадна бизнесийн болон цалингийн зээл, орон сууцны зээл, хэрэглээний лизинг гэхчилэн бүх төрлийн зээлүүдэд хүсэлт гаргах боломжтой болжээ. Мэдээж хэрэг харилцагч хэдэн төгрөгийн зээл авах боломжтой талаарх зээлжих эрхийн дүнг тооцож өгнө гээд бод доо. УХААЛАГ байгаа биз?
Хамгийн сүүлд хийсэн гүйлгээний мэдээллийг харуулдаг болсон, интернэт банк руу нэвтрэх бүрт мэдээллийг и-мэйл хаяг руу мэдэгддэг болсон, харилцагчийн данс руу хандсан төхөөрөмж байршлын тухай мэдээллийг харах боломж бүрдсэн, мөн нууцлалын горим илүү сайжирсан зэрэг нь илүү АЮУЛГҮЙ болгосон байна.
Хэрвээ та ХААН банкны хэрэглэгч бол шинэчлэгдсэн интернэт банк, Khan Bank аппликейшнээ туршаад үзээрэй. Харин та ХААН Банкны хэрэглэгч болохоор зэхэж байгаа бол заавал банкны салбарт ирэлгүй www.khanbank.com вэб сайтад хандах болон харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 дугаарт залган интернэт банкны үйлчилгээнд шинээр бүртгүүлэх боломжтой. Нэг зүйл нэмж дуулгахад, ХААН Банкны интернэт банк, аппликейшнийг хүн бүр ашиглаж чадна!
Шинэчлэгдсэн интернэт банк, аппликейшн ямар онцлог давуу талтай талаар ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл
Харин ХААН Банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Т.Жавхлан
Шинэчлэгдсэн интернэт банк, KHAN BANK аппликэйшний мэдээллийг ЭНД дарж авна уу.