- Владивостокоос мэдээлж байна -
ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулганы хоёр дахь өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хоёр талын уулзалт эхэллээ.
Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад БНХАУ-ын дарга анх удаа оролцож байгаа бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын Дорнын эдийн засгийн чуулганы үеэр хийж буй анхны уулзалт нь энэ болж байна.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалт “Алс дорнод-боломжуудын хил хязгаарыг тэлэх” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа юм.
Уулзалтын үеэр ямар асуудлууд яригдсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!