2018/08/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,464.56₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B28
УЛААНБААТАР
22°
|
10°
B30
УЛААНБААТАР
24°
|
12°
05:00
S44
10°
06:00
S44
07:00
S44
11°
08:00
S44
12°
09:00
S44
14°
10:00
S44
15°
11:00
S44
17°
12:00
S32
18°
13:00
S32
18°
14:00
S32
19°
15:00
S32
19°
16:00
S32
20°

Л.Дэлгэрмаа: Бүх Бариста нарыг хамарсан анхны тэмцээн учир Үндэсний аварга шалгаруулах гэж нэрлэсэн

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 10
iKon.MN

Үндэсний аварга Бариста шалгаруулах тэмцээн анх удаа RESTO EXPO 2018 үзэсгэлэнгийн хүрээнд болох гэж байна. Энэ талаар Монголын Баристагийн Холбооны тэргүүн хататгтай Л.Дэлгэрмаатай ярилцлаа. 

"Ресторан, зоогийн газар, кофе шоп, бар, клуб зэрэг үйлчилгээний газруудад бүх төрлийн уух зүйлсийг бэлтгэн үйлчилдэг мэргэжилтнүүдийг ерөнхийд нь Бармен гэж хэлдэг бөгөөд, харин бэлтгэж буй уух зүйлсийн төрлөөс нь хамаарч Бартендэр буюу Бариста гэж нэрлэдэг".

- Сүүлийн үед манай улсад кофе уух соёл эрчимтэй хөгжиж байгаа төдийгүй кофе шоп олноор байгуулагдаж, Бариста гэсэн мэргэжил их дэлгэрч байна. Монголын Баристагийн Холбоо мэргэжлийн олон баристаг сургаж, бэлтгэж байна уу? Та холбооныхоо талаарх бидэнд танилцуулаач? 

- Тийм шүү, ресторан, зоогийн газар, кофе шоп, бар, клуб зэрэг үйлчилгээний газруудад бүх төрлийн уух зүйлсийг бэлтгэн үйлчилдэг мэргэжилтнүүдийг ерөнхийд нь Бармен гэж хэлдэг бөгөөд, харин бэлтгэж буй уух зүйлсийн төрлөөс нь хамаарч Бартендэр буюу Бариста гэж нэрлэдэг. 

Монголын Баристагийн Холбоо 2008 онд байгуулагдсан ба бид кофе шопын бизнес эрхлэгчдийг өндөр ур чадвартай баристагаар хангах одоогийн ажиллах хүчийг чадваржуулах, бизнесээ эхлүүлэх болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд туслах, зөвлөгөө өгөх,  кофе болон түүнтэй уялдаатай бусад бизнесүүдэд зах зээлд нэвтрэх, үйл ажиллагаагаа тэлэхэд нь дэмжлэг үзүүлэх,  кофены соёл, хэрэглээг сурталчлах зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа. Манай сургалтын төв нь дадлага давамгайлсан сургалтыг мэргэшсэн багш нар өргөн агуулгатай зааж сургадаг.

- Ер нь Бариста гэдэг хүн ямар байх ёстой вэ? Ямар ур чадварууд эзэмшсэн хүнийг хэлэх вэ? 

- Бариста мэргэжлээр ажиллаж байгаа үйлчилгээний ажилтан нь кофегоо хийж чаддаг, түүгээрээ  үйлчилж чаддаг байх хэрэгтэй.  Дан ганц кофег хийдэг байлаа гээд Бариста болчихгүй бөгөөд үйлчилгээний чадварыг бас эзэмшиж байж бариста гэдэг хүний чадвар бүрдэнэ гэж үздэг. Мэргэжлийн талаасаа бол Эспрэссо машин дээрээ ажиллаж чаддаг, гар аргаар кофе бэлтгэдэг, Latte art буюу аягалах урлагийг эзэмшсэн байх гээд олон чадамжууд нэмэгдээд явдаг. Үйлчилгээний хувьд биеэ авч явах соёл, харилцааны чадвар, гоо зүй, эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой . 

- Таны бодлоор энэ мэргэжлийн онцлог давуу тал нь? 

- Кофе бол соёлын ундаа. Соёлын ундаагаар дамжуулан бид соёлыг түгээж байгаа гэж ойлгодог. Бариста хүн кофены талаар мэдээлэл, танин мэдэхүйн тухай яриаг кофегоор үйлчлэх явцдаа  үйлчлүүлэгчиддээ өгөх хэмжээний мэдлэгтэй бөгөөд ярианы чадвар эзэмшсэн байна. Зөвхөн тухайн  Баристагийн гарын кофены амтыг мэдрэх гэж үйлчлүүлэгчид тухайн кофе шопыг зорьдог. Үүгээрээ онцлог юм болов уу . Нэг ёсондоо кофе шопын өнгө төрх, ирээдүй бол Баристагийн гарт байдаг юм. 

 

- Баристагийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байгаа. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

- Өмнө нь Баристагийн тэмцээнийг Сашим, Гүрмэ ХХК гээд байгуулагуудаас зохион байгуулж байсан. Энэ удаагийн тэмцээн бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх кофе шопын болон ресторануудын Бариста нарыг хамарсан том хэмжээний тэмцээн анх удаа зохион байгуулагдах гэж байгаа учраас Үндэсний аварга шалгаруулах гэж нэрлэсэн байгаа. Бариста нар маань тэмцээнд оролцох хэмжээний чадвар эзэмшсэн нь  цөөхөн байсан. Тиймээс өнөөдөр энэ тэмцээн зохион байгуулагдах нөхцөл нь бүрдсэн  гэж үзээд анх удаа Үндэсний аваргаа шалгаруулах гэж байна. 

- Тэмцээний онцлог, тэмцээний үр дүн ямар байгаасай гэж бодож байна вэ? 

- Гол ач холбогдол нь кофены салбарын нэгдсэн цогц дата мэдээлэлтэй болно гэж харж байгаа. Монгол Улсад хичнээн кофе шоп үйл ажиллагаа явуулж байгаа, энд хэдэн бариста ажиллаж байгаа, бариста нарын ур чадвар ямар түвшинд байна, цаашид бид сургалтаараа юун дээр анхаарч ажиллахаар байна гээд олон асуултын хариуг энэхүү тэмцээнээс олох байх гэж найдаж байгаа.

Харин бариста нарын хувьд бие биетэйгээ танилцах, харилцан туршлага солилцох, өөрийгөө ямар түвшинд байгааг мэдэх гээд олон талын үр дүнтэй гэж харж байна.  Дээрээс нь бид тэмцээнээ зохион байгуулахдаа Дэлхийн Баристагийн тэмцээний жишгээр зохион байгуулахаар ажиллаж байгаагаараа онцлогтой. Мөн Баристагийн Үндэсний Аварга шалгаруулах тэмцээн цаашид жил болгон Resto Expo гэдэг томоохон үзэсгэлэнгээр дамжуулаад  уламжлал болгон зохион байгуулагдахаар болсныг дуулгахад таатай байна. 

- Тэмцээнд оролцохын тулд ямар шалгуур үзүүлэлтүүд хангасан байх ёстой вэ?  Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

Кофе шоп, ресторан болон бусад үйлчилгээний газарт баристагаар ажиллаж байгаа болон ажиллаж байсан туршлагатай 19-с дээш насны залуучууд оролцох боломжтой.  Тэмцээнд оролцохыг хүссэн бариста нар 9 сарын 2-г хүртэл хугацаанд бүртгүүлэх шаардлагатай. Бүртгэлийн хураамж 30,000 төгрөг.

Баристагийн Үндэсний Аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан буюу анхан шатны  шалгаруулалт бүртгүүлсэн бүх бариста нарын дунд явагдаж Баристагийн кофены машинтай харьцах, ажиллаж техник чадвар, Эспрессо кофе бэлтгэх, Сүү хөөрүүлэх гэсэн энгийн чадамжийг шалгах юм. 

- Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн оролцогч нар үндэсний аварга шалгаруулах эцсийн шалгаруулалтанд оролцох нээ?

- Яг тийм, урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн бариста нарт RestoExpo 2018 үзэсгэлэнгийн үеэр болох тэмцээнд оролцох эрхийн мандат олгоно.

- Мэргэжлийн бариста нарын анхны томоохон тэмцээн учраас оролцогч нарт маань тэмцээний шагнал их сонирхолтой байгаа байх?

Бид мэргэжлийн баристагийн аварга шалгаруулах тэмцээнийг Resto Expo 2018 хэмээх энэхүү мэргэжлийн үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулж байгаа төдийгүй Монголын бариста нарынхаа ур чадвар, мэдлэгийг үнэлж, тэдэнд цаашдын кофегоор үйлчлэх, бэлтгэх соёлын хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл сонирхлыг нь дэмжин, урамшуулахаар ивээн тэтгэгч компаниудынхаа дэмжлэгтэйгээр оролцогчдоо шагнан урамшуулна.

Баристагийн аварга тэмцээний 1-р байр 2 сая төгрөг, 2-р байр 1 сая төгрөг, 3-р байр 500 мянган төгрөг болон цол, өргөмжлөл, дурсгалын зүйлсийн хамт байгаа. Мөн бид тусгай байранд оролцогчдын ур чадвараас шалтгаалан 1 баристаг манай баристагийн холбооны гүнзгийрүүлсэн сургалтанд үнэгүй суух эрхээр шагнана. Бид Үзэсгэлэнгийн Ивээн тэтгэгч нарыг тэмцээнийг дэмжиж нэрийн бэлэгнүүд өгч туслахыг уриалсан байгаа, үзэсгэлэн дөхөөд ирмэгц тэмцээний маань ялагч нарт нэмэлт олон бэлэг нэмэгдэнэ гэж бодож байна.

- Бариста нартаа хандаж юу хэлэх вэ?

Кофений төрлийн ундааг бэлтгэн, үйлчилдэг, энэхүү мэргэжилдээ дуртай, өөрийгөө хөгжүүлэх сорих хүсэлтэй бариста нарыгаа RestoExpo 2018-Бариста тэмцээнд идэвхитэй оролцохыг уриалж, өөрийн мэдлэг чадвар, туршлагаа гайхуулаасай, хуваалцаасай гэж хүсэж байна. Учир нь тэмцээний шүүгчээр Солонгос болон ОХУ-аас мэргэжлийн бариста мэргэжилтнүүд ирж оролцох юм. 

- Тэмцээнд оролцох Бариста хэрхэн бүртгүүлэх вэ?

www.crocus.mn/restoexpo сайтаас тэмцээний бүртгэлийн хуудсыг авах болон baristas.mn@gmail.com  цахим хаягаар болон баристагийн холбоо, ресто экспо үзэсгэлэнгийн фэйсбүүк хуудсаар зочлоорой. Мөн 70111775, 99545412 утсаар холбогдож болно. 

Та бүхэн тэмцээнд оролцсон оролцоогүй Монголын Баристагийн Холбоонд ирж бүртгүүлээрэй. Ингэснээр эргээд бид нар олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахад та бүхэнд мэдээ мэдээлэл өгч хамруулах боломж бүрдэх юм шүү гэдгийг хэлэх нь зүйтэй байх. 

- Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ярилцсанд маш их баярлалаа. Таны ажил үйлсэд амжилт хүсье. 

 

 

x