Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын баяр наадамд хүчит 512 бөх барилдаж байна

Т.Саран, iKon.mn
2018 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Энэ жилийн барилдаанд 512 бөх хүч бяр, уран мэхээ сорино.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат , улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын үзэгчддэд урамтай сайхан барилдааныг үзүүлдэг бөхчүүд барилдаж байна.

Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn

Бөхийн барилдаан өнөөдөр хоёрын даваагаар өндөрлөнө. Харин маргааш буюу 7 дугаар сарын 12-нд гурвын даваагаар эхэлж баяр наадмын барилдаан дуусна.

Шороон нохой жилийн улсын баяр наадмаас хичнээн цолтон төрөх нь маргааш тодорхой болно.

Баяр наадмын түрүү бөх "Тоёота мотор корпораци"-ийн шагнал болох "Ланд Круйзер 200" автомашиныг авах юм.