ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Чингис хааны мэндэлсэн үнэн өдөр 1162 оны долоодугаар сарын 7, бүү март

ikon.mn
2018 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Чингис хааны мэндэлсэн өдрийг Төвд тооллын “өвлийн эхэн сарын шинийн нэгэн” гэж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зарлиг буулгасныг их хурал баталж, сүүлийн зургаан жил зургаан өөр өдөр тэмдэглэж буйг олон хүн гайхдаг нь аргагүй юм. Энэ нь эрдэмтэн Ш.Чоймаа, А.Очир нарын хэсэг эрдэмтэн Их Монгол улсын түүхийн хожмын олон ташаа мэдээтэй, түүхийн үнэ цэнэ багатай XIX зууны 3 сурвалжийн зохиомол мэдээ баримталснаас ийнхүү Чингис хааныхаа мэндсэлсэн өдрийг зургаан өөр өдөр тэмдэглэсэн нь олон түмний толгойг эргүүлсэн төдийгүй түүхийн үнэний төлөө шаргуу тууштай судалгаа хийхийг бус харин улстөрчдөд таалагдах “дүгнэлт”, нотолгоо” гаргаж өгөх нь хэрэгтэй гэсэн бодол санаа судлаач, олон түмэнд төлөвшиж “Монголын нууц товчоо”, “Лу Алтан товч”-ийн түүхийн үнэ цэнэ буурч буйг хүмүүстэй ярилцан мэдэж харамсаж явдаг билээ. Худлаа мэдээг сурах бичиг, судалгааны зохиолд бичиж, багш нар сурагч, оюутанд тулгаж байна.

Чингис хааны мэндэлсэн жил, сар, өдөр, цагийг аягха тэхимлиг /дээд санваартан/, Гүүш /улсын багш/ Лувсанданзан гуайн “өдий төдий түүхээс хичээн бичүүлсэн” “Алтан товч” /1628 онд бичсэн/ хэмээх сурвалжид “Хар морин жилийн зуны тэргүүн сарын 16-нд улаан тэргэл өдрийн дөл цагт Чингис хаан төрөв” гэж өгүүлсэн. Энэхүү “Лу. АТ”-д маш нууц хадгалж байсан “Монголын нууц товчоо”-ны эхний Чингис хааны хэсгийн 268 зүйлээс 236 зүйл агуулсан төдийгүй “МНТ”-нд байхгүй Чингис хааны билиг сургаал болон “МНТ”-оос ч өмнөх үеийн мэдээтэй Монгол Улсын түүх, уран зохиол, хэлний хосгүй дурсгал болохыг нэрт монгол судлалч, эрдэмтэн Ж.Цэвээн, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, А.Амар, Өвөрмонголын эрдэмтэн Д.Сайшаал гуай нарын олон эрдэмтэн хүлээн зөвшөөрч, бахдан өгүүлсэн байдаг.

 

“Лу. АТ”-ийн иш татсан мэдээ нь Батмөнх даян хааны удмын Бямба засгийн 1677 онд бичсэн “Асрагч нэртийн түүх” /”МНТ”, “Лу. АТ”-ийг гол сурвалж болгон ашигласан/, Батмөнх даян хааны удмын Рашпунсуг гуайн “Болор эрихэ” /“Юан улсын судар”, “Лу. АТ”-ийг гол судар болгон ашигласан, Монгол Улсын түүхийн хамгийн том сурвалж/, Батмөнх даян хааны удмын Инжиннаши гуайн “Хөх судар”-ын /“Юан улсын судар”, “Лу. АТ”-ийг гол сурвалж болгон ашигласан, өөр ямар ч сурвалжид байдаггүй Зочи /Зүчи/, Цагаадай хоёрын мэндэлсэн жилийг өгүүлсэн/ 1840 онд бичсэн эхний найман бүлгийн тэргүүн бүлэгт өгүүлсэн мэдээ юм. Инжиннаши гуай 5 хасаг тэрэг номтой бөгөөд түүхийн олон сурвалжийн мэдээнд шүүмжлэлтэй хандаж дүгнэлт хийсэн байдаг. “Хөх судар”-т Чингис хааныг “ хар морин жилийн 4 дүгээр сарын 16-ны морин цагт мэндэлвэй... Энэ нь олон зүйлийн бичиг, судар бүгдийг нийлүүлэн барьж, бодож гаргасан тоо товчоо тул өчүүхэн ч эндүүрэлгүй хэрэг” гэснийг итгэхгүй байх шалтгаан алга.

Ил /Эл/ хант улсын Хасан ханы зарлигаар бичиж, ханд уншуулж зассан Рашидаддины “Судрын чуулган”-ы 1305 онд бичсэн Монгол Улсын түүхэд Чингис хааныг хоёр ч удаа “жилийн дунд төрсөн” гэсэн нь “Лу. АТ” зэрэг өмнө дурдсан дөрвөн сурвалжийн мэдээ үнэн болохыг гэрчилж байна.“Лу. АТ”-д дурдсан “зуны тэргүүн сарын” шинийн нэгэн нь хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог зургадугаар сарын 22 /Шагж гуайн тольд халууны ес эхэлдэг тахилгын өдөр гэсэн. Гүү барьдаг өдөр/. Хамгийн богино өдөр хамгийн урт шөнө болдог 12 дугаар сарын 22 нь өвлийн эхний өдөр /хүйтний ес эхлэдэг өдөр/. Өдөр, шөнө тэнцдэг 3 дугаар сарын 22 нь хаврын эхний өдөр /эхний мал төллөдөг сар/, 9 дүгээр сарын 22 нь намрын эхний өдөр /унаганы ногт эвхдэг (гүү тавьдаг) өдөр/ ажээ. Малчин хүн нарны гэрлийн тооноор унинд туссан тусгалаар “хамгийн урт өдөр” зэргийг мэддэг.

Түүхийн үнэ цэнээрээ “Богд баатар биеэр дайсан тэмдэглэл”, “Сударын чуулган”-тай эн зэрэгцэх “худал үл өгүүлэх” зэрэг 253 цээр сахидаг дээд санваартан, улсын багш Лувсанданзан гуайн “өдий төдий түүхээс хичээн бичүүлсэн” гэснийг үл итгэн “бодлын үүднээс бичсэн бололтой” гэж эрдэмтэн Ш.Чоймаа гуайн гүтгэн бичсэн өгүүллийг Түүхийн хүрээлэнгийн захирал асан эрдэм шинжилгээний ажилтан эрдэмтэн А.Очир “сурвалж бичгийн мэдээг нарийн ажигласан өгүүлэл” гэж бахдан дэмжиж “Лу. АТ”-оос хойш 200 шахам жилийн хойно бичсэн “Хөх түүх”-ийн Чингис хааныг “Гуравдугаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний үүр гийх цагт мэндэлвэй... Шавдын их хуримыг үүлдвэй” гэсэн ташаа мэдээг тулгуур мэдээ болгосон нь гайхалтай.Энд дурдсан сар өдөр нь төвд тооллын сар өдөр.“Шавдын хурим” нь бурхны шашны зан үйл. Чингис хааныг төрөх үед төдийгүй Түмэдийн Алтан ханы 1578 онд Төвдийн шашны тэргүүн Содномжамц ламтай /Алтан хан Далай лам цол өгсөн/ уулзах өдрийг “Монголын 11 сарын 26” / “Лу. АТ”-ын мэдээ/ гэж төвд тооллын сар өдөр дурдаагүй. Бас бурханы шашин шүтэж байгаагүй. Иймд “Хөх түүх” зэрэг дөрвөн сурвалжийн “Өвлийн эхэн сарын шинийн нэгэн” гэсэн төвд тооллын мэдээг авч үзэх шаардлагагүй юм. “Хөх түүх”-ийн иш татсан мэдээ 1835 онд бичсэн “Сувд эрихэ” /эл сурвалжид “Тэмүүжин улаан нөж атгаж төрсөн”-ийг “улаан эрдэнэ атгасаар мэндлэв” гэсэн/, Жамбадорж ламын 1846-1849 онд бичсэн “Болор толь”-д / Хасар бөөн цус атган төрсөн гэсэн/ байдаг бөгөөд Хамаг Монгол Улс, Их Монгол Улсын түүхийн өгүүлэл нь Саган /Санаа/ сэцэн гуайн “Эрдэнийн товч”-ийг ашигласан байдаг. Саган /Санаа/ сэцэн гуайн Чингис хааны Хэрэйд аймаг, Найман аймаг, Зүрчид /Алтан/ улс, Сартуул улстай байлдсан жил зэргийг ташаа бичсэнийг тухайн үедээ судалгааны ажлаараа үлэмж нэр хүндтэй байсан Буриадын эрдэмтэн Банзарын Дорж гуай монгол судлалч, нэрт эрдэмтэн Ю.Шмидт гуайн “Чингисийн чулуу”-ны бичигтэй холбоотой түүхэн тайлбар хийхдээ “Эрдэнийн товч” ашигласныг шүүмжлэн “Эрдэнийн товч”-ийн олон мэдээ “Доссоны Монголын түүх” / “Судрын чуулган”-ыг ашигласан/, “Юан улсын судар” зэрэг чухал сурвалжийн мэдээтэй тохирохгүй болохыг 1851 онд өгүүлсэн. Ийм ташаа мэдээтэй “Хөх түүх”, “Сувд эрихэ”, “Болор толь”-ийн мэдээг “тулхтай мэдээ” хэмээн өгүүлж, 1962, 2002 онд Чингис хааны мэндэлсэн сар өдрийг “Лу. Алтан товч”-ийн мэдээг баримтлан тэмдэглэснийг /эрдэмтэн Ч.Далай, Ж.Болдбаатар гуай нар “Лу.Алтан товч”-ийн мэдээ баримталдаг/ буруушаан үнэнийг худал, зөвийг буруу болгох тулгуур ишлэл болгосон. А.Очир “Галдангийн “Эрдэнийн эрихэ” хэмээх зохиолд: “Арван сарын шинийн гуравнаа мялаагуудын журам /хурим А.О/-ын өдөр” гэжээ” гэж “Эрдэнийн эрихэ”-ийн ташаа мэдээг иш татсан. Гэтэл “Эрдэнийн эрихэ”-д Чингис хааныг “Гутгаар гал туулай ... усан морин жил мэндэлжээ” гэсэн үнэн мэдээг орхин өгүүлсэн нь хачирхалтай. “Эрдэнийн эрихэ”-д Хубилай хааны “36 дугаар он модон хонин жилд дээд өвөг богд Чингис хааны гэгээн онгоныг үе улиран... тахиулахын учирт арван сарын шинийн 3-нд гэгээн бие гийсэнд угаасан мялаагуудын журмын өдрүүд дөрвөн цагийн дэлгэрэнгүй тайлга тогтоон өргөж” гэсний “36 дугаар он” гэсэн нь буруу юм. Учир нь Хубилай хаан 1294 оны морин жилд цагаан сарын дараахан таалал төгссөнийг “Судрын чуулган”, “Юан улсын судар”, “Лу. Алтан товч” зэрэг сурвалжид өгүүлсэн.Иймд хонин жил 1295 онд Хубилай хаан зарлиг буулгах боломжгүй юм.Дөрвөн цагийн /улирлын/ тахилгын талаар анх 1330 онд бичсэн эхийг 1570-аад онд ариутган шүүсэн “Арван буянт номын түүх”-д өгүүлсэн. “Цагаан түүх”-д “Өвлийн думдад (дунд) хулгана сард... Чингис хаан мялаагуудыг хийснээр өвлийн тасам тавихуй хуримыг тэр өдөр үйлдэх” гэсний “Чингис хааны” гэснийг “Чингис хаан” гэж , “өвлийн думдад сар” гэснийг “өвлийн эхэн сар” гэж “Хөх түүх” зэрэг өмнө дурсан сурвалжид өөрчилөн өгүүлсэнийг магадлан тогтоолгүй шууд ашигласан нь эрдэмтэн судлаач хүний хувьд байж боломгүй алдаа. Зун мэндэлсэн гэдгийг Ш.Чоймаа, А.Очир нар зуны цагт морь туранхай байхад байлдаггүй, өвөл байлддаг гэж үгүйсгэн цэцэрхсэн билээ. Гэтэл “Монголын нууц товчоо”-ны 193 дугаар зүйлд “Хулгана жил /1204 он/-ийн зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр тугаа тахиад” байлдан ялсныг өгүүлснийг “Монголын нууц товчоо” ном бичсэн эрдэмтэн Ш.Чоймаа, түүхч судлаач, эрдэмтэн А.Очир мэдэхгүй байсан гэж үү? Юунд улаан цагаан худал өгүүлж, олон түмний толгой эргүүлсэн бэ?Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, зөвлөх Р.Болд хоёрт л таалагдах нь чухал байсан бололтой. Их эзэн Чингис хааны мэндсэлсэн сар өдрийг ташаа өгүүлсэн Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дөрөвдүгээр зарлигийг хүчингүй болгохыг хүсэн эрхэм хүндэт Ерөнхийлөгч Х.Баттулга гуайд 2018 оны тавдугаар сарын 29-нд захидал бичсэн. “Лу.Алтан товч”-ийн “Зуны тэргүүн сар” нь монгол тооллоор зургадугаар 22-нд эхэлдэг тул Чингис хаан 1162 оны долоодугаар сарын 7-ны өдөр мэндсэлсэн нь ташаагүй үнэн болохыг нотлон өгүүллээ.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таныг хааныхаа төрсөн өдрийг буруу өдөр тэмдэглэж нүгэл үйлддэгийг болиулж, үнэн төрсөн өдөр долдугаар сарын 7-нд тэмдэглэдэг болох зарлиг буулгаж буян үйлдэхийг чин сэтгэлийн угаас хүсэн мөргөж байна.Хэрэв ийм зарлиг буулгавал монгол түмэн төдийгүй, монгол судлаач, дэлхийн олон хүн талархаж, Бурханхалдун уул, Дэлүүн болдог толгой, эзэн хааны сүнс баярлах бизээ.Түүхийн сурах бичиг, судалгааны бүтээлд худал мэдээ өгүүлж иш татдаг дэлхийд байхгүй жишиг орхигдоно.Энэхүү долдугаар сарын 7-ны өдрийн талаар дэлгэрэнгүй үндэслэл миний орчуулж тайлбарласан “Лувсанданзан. Алтан товч” номын 2009 оны эхний хэвлэлийн 65-67 дугаар нүүр, 2015 оны хоёр дахь хэвлэлийн 18-25 дугаар нүүр, 104-106 дугаар нүүрт бий. “Монголын нууц товчооны шинэ орчуулга тайлбар” ном 2006 он, 2012 он, 2016 онд /1432 тайлбартай/ , “Богд баатар биеэр дайлсан тэмдэгдэл” номын хөрвүүлэг 2010 онд, “Бага шар тууж”-ийн хөрвүүлэг тайлбар ном 2011 онд хэвлүүлсэн. Бас 2001 онд хэвлүүлсэн “Монголын нууц товчооны тайлбар” ном, 2004 онд хэвлүүлсэн “Монголын нууц товчоо ба Чингис хааны тухай тулгуур мэдлэг” номын 18 өгүүлэл дээр 18 өгүүлэл нэмсэн “Монголын нууц товчоо, Монголын түүхийн сурвалж, Чингис хаан судлал, Монгол хэл, Монголын түүхийн өгүүлэл” ном 2016 онд, “Монголын нууц товчооны хэл. Үг хэллэгийн орчуулга толь. Үгийн хөрвүүлгийн хэлхээ” ном 2018 оны дөрөвдүгээр сард хэвлүүлсэн өтөл судлаач Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8-р хороонд оршин суугч, 70 хэвийсэн настай Оюут овгийн Д.Пүрэвдорж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ГАЙХМААР
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зайл [103.10.197.156] 2018/11/12
эргүү минь чи битгий хуц чи мэддэг юм уу.
0 | 4 Хариулах
Бат [66.181.167.98] 2018/7/9
Бахархалаа нулимах хэрэггүй ээ
0 | 2 Хариулах
Зочин [182.160.32.208] 2018/7/8
Yagaad iim hiih yumaa olj ydsan zuil hiidgiim be? novshiin uls yuma
1 | 0 Хариулах
Зочин [66.181.167.98] 2018/7/9
Бусдыгаа хүндэтгэ.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.42.6] 2018/7/8
Ээбийг Их богдын хойд дүр гэчихээгүй нь их юм. 800 жил төрсөн өдөр гэж тэмдэглээгүй юм боливол яасын бэ? Баяр дэндлээ.
4 | 3 Хариулах
Oyunzezeg [46.5.2.59] 2018/7/8
Zov survaljaasaa zov dugneltiig gargaj chadaj baina gedeg ni tuhain ulsad shinjleh uhaan her zereg hogjson mon sanal bodloo ilerhiileh erh choloo humuust baina uu gedgiin hemjuur.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.164] 2018/7/8
Өөрөө өөртэйгөө чалчаад л одоо больж үз!!!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.114] 2018/7/7
ТӨРӨХӨД НЬ ЗУЛ БАРЬЖ ЗОГССОН НӨХӨР БАРИН ТАВИН БАТЛАХ ГЭЭ ЮУ? БОЛЬЖ ҮЗ,
5 | 1 Хариулах
Зочин [103.26.193.77] 2018/7/7
7 ийн тоо муу ёрын тоо. Тэгээд бүр давхар 7 юу. Муу ёр дуудах хэнд хэрэгтэй вэ
2 | 9 Хариулах
6 chini muuuhai yoriin to [103.229.120.197] 2018/7/8
7 bol hamgiin sain too
3 | 2 Хариулах
Зочин [103.26.193.77] 2018/7/8
Эзэн чинь тэгж айлдаа юу
2 | 1 Хариулах
Зочин [66.181.188.43] 2018/7/8
Энэ христүүд нээрээ Монголын түүхийг самарч байгаагийн тод жишээ энэ шүү дээ. Нэг бол христтэй холбоод л, нэг болохоор Чингис байхгүй гэж солиороод л, зоргоороо хүүрнүүд шүү.
4 | 0 Хариулах
Зочин [84.227.118.121] 2018/7/9
Toond muu sain gej baidaggui yum. Mongol oo
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.15] 2018/7/7
Чингисийн төрсөн оныг одоо болтол зөв тогтоож чадаагүй. 1157, 1162, 1167 гэсэн гурван он дээр маргалддаг. Гэтэл манайхан юун он, сар өдөр цаг минуттай нь мэдэх юм? Гуравдахь Ерөнхийлөгч Энхбаяр нэг хэсэг 6 сарын 1 гэж өөрийнхөө төрсөн өдөртэй тохируулан баяр хийж байсан. Элбэгдорж төрсөн өдөр энэ гээгүй ийм өдөр тэмдэглэе л гэсэн байх. Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сар. Болохгүй юм байхгүй дээ
6 | 3 Хариулах
Зочин [66.181.160.6] 2018/7/7
Түүхэн чухал хүнийхээ төрсөн өдрийг үндэслэл, судалгаа сайтай гаргаж иржээ. Үнэнийг бидэнд таниулсан өтөл судлаач танд талархлаа илэрхийлье!
5 | 3 Хариулах
Зочин [202.21.106.164] 2018/7/8
Мал өөртөө комми бичдэг мал!!!
1 | 1 Хариулах
Зочин [103.229.123.17] 2018/7/9
Эмнэлэгтээ хэвтээч өвчин чинь сэдэрчиж
0 | 0 Хариулах
Зочин [103.229.122.129] 2018/7/7
Түүхэн их хүн учраас түүхэн сурвалжуудаас бид төрсөн оныг нь мэдсэн.Түүнээс 800 гаран жилийн өмнөх хүний төрсөн өдрийг мэдэхэд цаг хугацаагаар аялах хэрэгтэй ер нь их Монгол улс байгуулагдсаны буюу 7 сарын 11 Ардын хувьсгалын баяр наадмаар тэмдэглэнэ гэж тохирмоор байна.Дур дурандаа бүү мөөрцгөө хэ хэ.
2 | 2 Хариулах
mongol hun [202.179.26.207] 2018/7/7
elbegdorj garj ireel. hyatadiin etseg uwguduu hundeldeg udur ni bolgosndoo.... muu nowsh
3 | 3 Хариулах
Зочин [203.169.49.100] 2018/7/7
1940 оноос өмнө төрсөн монголчуудын 90% нь төрсөн өдөрөө мэддэггүй. Энэ бол түүхийн баримт.
8 | 0 Хариулах
Зочин [59.153.115.125] 2018/7/7
Худал үл өгүүлэх гэх мэт 253 цээр сахидаг Лувсанданзан гуай Чингис хааныг Энэтхэгийн хутагт хувилгаадын удам гэж бичсэнийг маргаангүй үнэн гэж үзэх үү?
4 | 0 Хариулах
Зочин [66.181.160.114] 2018/7/7
Ертнцийн түүхийг тэнэгпутинмэт нь өөрчөлдөггү юм аа.
4 | 1 Хариулах
Зочин [202.9.40.165] 2018/7/7
Чингис гэдэг хүн байсныг, 1162 онд төрсөнийг ер нь хэн харсийм бэ,энэ олон жилийн туршид орон улсууд булаацалдсан, төрсөн өдөр нь ч тодорхой биш, жинхэнэ зураг дүрс нь ч зохиомол нэгнийг энэ цаг дор шуугин маргалдах нь хэнд, хэдийд хэрэгтэй вэ
1 | 9 Хариулах
Зочин [202.9.42.6] 2018/7/7
Maanag hristchin...
4 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2018/7/7
ingej yarij bichdeg neg l uls baidag ter n oros yum orosuud chingis haan gej baigaagui mongoliin ezent guren gej baigaagui hemeen ichihguigeer tuuh buruulan bichdeg
1 | 1 Хариулах
Зочин [139.5.218.26] 2018/7/7
Энэ хүний бичснийг харахад христчин байнаа. Есүсийг байгаагүй гэж үгүйгэхээр Чингис хаан байхгүй, хэн батлахын гээд урдаас муйхарлаад байдаг юм. Тэрнийхээ өшөө хорслыг энд сэтгэгдэл бичиж тайлж байгаа бололтой. Оросууд "Монгол" гээд кино хүртэл хийсэн шүү дээ. Бас "Легенда о Коловрате" гээд Чингис хааны ач хүүгийн талаар хүртэл кино хийсэн. Манайхан арай л харанхуй байна даа.
3 | 1 Хариулах
ASD [66.181.190.128] 2018/7/8
Manjiin haanii nomiin sangaas oldson mongoliin nuuts tovchoon deer temdeglej uldeesen bdg yumda.
1 | 0 Хариулах
k [66.181.161.50] 2018/7/7
Чингис монгол гэдгийг дэлхий мэдэж байгаа.
1 | 0 Хариулах
Зочин [150.129.142.142] 2018/7/7
Чингис хааныг Монголчууд тоохгүй бол хятад турк казахстан гурав өмчилж мэдэхээр байна оросууд Чингис хаан байгаагүй Монгол улс байгаагүй эсвэл хятад солонгос заншилтай улс байсан мэтээр сурталчилгааг Путиний дэмжлэг санхүүжилтээр эрээ цээргүй явуулж байна Казахстанд байгаа оросын эрдэмтэд Монгол бол Манж харин Казахууд жинхэнэ Монгол пиарыг хүчтэй тарааж байна Энэ балиар пиарт Казахын оюунлаг элитүүд ичдэг бол Казахын хар массын дунд нэмэгдэж байгаа.Иймд Чингис хааны төрсөн мөн биш хамаагүй түүхээ өмчилж эзэн байх нь Монголчуудад чухал байна Өөрөөр хэлбэл өөрийгөө хамгаалах хуучин зэвэрсэн хутгаа гадны хүнд зүгээр өгч болохгүй.Сэтгэлгүй дарга нараас болж Монгол улс түүхэн олон өмчөө гадныханд алдаж байна Морин хуур уртын дуу эвлүүлдэг модон тоглоомыг Хятадад хөөмийг Оросын тувад Монгол гэр бүргэдийн анг казах киргизүүдэд алдаж байна
21 | 3 Хариулах
Зочин [188.226.170.26] 2018/7/7
Энэ эргүүү хужааагийн тархиных нь хорт хавдар нь бүүр хүндэрчээ.
2 | 10 Хариулах
Зочин [66.181.167.98] 2018/7/7
Уг нь бүх нийтийн амралтын өдөр ш дөө
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.59] 2018/7/7
Хэзээ төрсөн нь хэнд хамаатай юм?
3 | 3 Хариулах
Зочин [110.70.59.221] 2018/7/7
Chingisiinhee torson odoriig temdeglehgui bol nasnii ym bolno temdegliidaa
1 | 1 Хариулах
Edi [66.181.161.34] 2018/7/7
Энэ Элбэгдорж гарч ирээд л Монгол улсыг самарчлаа
1 | 13 Хариулах
Зочин [66.181.191.113] 2018/7/9
Элбэгдорж Монголыг харин ч дэлхийд нэр хvндтэй болгосон. Чингис хааны терсен едрийн тухайд тvvхчид бvгд л еер еерсдийнхеерее 365 еер едер санал болгож автор нь болчих санаатай хэвлэлээр 28 жил vзэлцэж ирсэнийг л санаж байна. Тэрний л нэг. Дордохын долоо гэгчээр 7.7 байхдаа ч яахав дээ.
1 | 1 Хариулах
c [66.181.161.50] 2018/7/7
Чингис өвөөгөө дурсаж эморцгоо.
0 | 3 Хариулах
Болд [66.181.167.98] 2018/7/7
Энэ Элбэгдорж гарч ирээд л төрсөн өдрийг өвөл болгосон доо.
6 | 2 Хариулах
Зочин [66.181.191.113] 2018/7/9
Чингис хааны терсен едер тэгээд хэзээ юм. Хэзээ ч байсан сонин биш дээ.
1 | 2 Хариулах
123 [66.181.167.98] 2018/7/7
Тэгээд өвлийн эхэн сар гээд буруу өдрөө тэмдэглэсэн байхнээ
0 | 3 Хариулах
Asura [66.181.169.58] 2018/7/7
hyatad boss emegteichuuded durlasan humuusees iim shiitgel hurtgeh gej
0 | 1 Хариулах
Зочин [139.59.39.26] 2018/7/7
хаха манай эмээ ч төрсөн өдрөө мэдэдгүй шдээ. 1162 онд л төрсөн бол барав бусуу.
10 | 1 Хариулах
Зочин [66.133.76.8] 2018/7/7
heleed yukev... irgenii unemlehnii hullbariig n uzsenii daraa l itgeyedee ))
1 | 1 Хариулах