Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Гоёлын дээлний ШИНЭ коллекциудтай танилцаарай

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 7 сарын 2
iKon.MN

Үндэсний их баяр наадмыг үндэсний хувцас болох монгол дээлгүйгээр төсөөлөхийн аргагүй. 

Үндэсний дээл жил ирэх тусам өнгө үзэмж, чанар, материал загварын хувьд өөрчлөгдөн улам дэгжин болсоор. Үүнийг дагаад хэрэглэгчид ч хамгийн загварлаг, чанартай дээлийг өмсөхийг хүсэх болсон. 

Ингээд та бүхэндээ энэ жил Монголын загварын брэндүүд Үндэсний их баяр наадамд зориулан ямар коллекц гаргасныг онцлон хүргэж байна. 

Silk Capital /Наадам 2018 коллекц/

 

Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярыг тохиолдуулан үндэсний хувцасны “Silk Capital” салон “Наадам 2018” шинэ коллекцийг гаргажээ. Тус салоны загварууд Япон торгоор хийгддэг бөгөөд дахин давтагдашгүй өнгө, хээний сонголттойгоороо онцлогтой аж.

Хаяг: Silk Capital салон нь Энхтайвны гүүрний урд талд төв зам дагуу байрладаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. (Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Rinchin Yesui /Наадам 2018 коллекц/

 

RY Boutique-с гаргасан "Наадам 2018" коллекц нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, дотоод мөн чанар, хайр энэрэл бүхнийг эх орныхоо уул ус, үзэсгэлэнт байгальтай хослуулан байгаль орноо хайрлан хамгаалахыг уриалжээ.

Биед эвтэйхэн, эрх чөлөөтэй, тансаг зэрэглэлийн материалаар урласнаараа давуу талтай аж. Мөн энэ удаа худалдан авалт бүрийн 5 хувийг байгаль орчноо нөхөн сэргээх, хайрлан хамгаалах үйлсэд хандивлах юм байна.

Тус коллекцийн талаарх загвар, мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. (Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Clothing Workshop 

 

Clothing Workshop брэнд наадмын шинэ загвартаа торгон, нимгэн материалтай монгол загварын дээл,  байгалийн өнгө болон цэцгэн хээ, тод өнгийн зураасан хээтэй монгол загварын детальтай даашинзуудыг гаргажээ.

Эсгүүрийн хувьд биед маш сайн сууж өгдөг ба тав тухтай, хөнгөхөн чөлөөтэй мэдрэмж төрүүлнэ. Эдгээр загвар нь брэндийн дэлгүүрт бэлэн худалдаалагдахаас гадна, мөн үйлчлүүлэгч хүсвэл загвар, өнгөө сонгоод захиалгаар хийлгэх боломжтой юм байна.

Хаяг: Clothing Workshop брэндийн дэлгүүр Централ тауэрийн хоёрдугаар давхарт байрладаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. (Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

URBAN JEANS /Хүрээ наадмын коллекц/

 

Дэлхийн загварын ертөнцийн хувцасны чиг хандлага, европ хувцасны давуу талтай монгол хувцасны загварыг сайтар хослуулан, гоёлын болон өдөр тутмын амьдралын хэв маяг, таны шүүгээн дэх бусад хувцастай зохицох, хялбар угааж индүүдэх зэрэг нөхцөл боломжуудыг сайтар тооцон үйлдвэрлэлээ гэж Urban Jeans мэдээлжээ. 

Тус коллекцид өнөөдөр дэлхий нийтэд чиг хандлага болоод буй дан өнгөний болон олон өнгөний босоо судлыг монгол үндэстэний үүлэн хээтэй хослуулан ашиглажээ. Энэхүү тренд нь монгол эмэгтэйчүүдийг өндөр, туранхай гоолиг харагдуулахаас гадна илүү дэгжин чамин трендлэг дүр төрхийг бүрдүүлэх юм.

Мөн коллекцийн нэг чухал үзэл санаа нь монгол орны гайхамшигт байгаль болох говь, хангайн зураглалыг бүтээгдэхүүндээ дан өнгөний шийдлээр тусган өгч, эх орноороо бахархах бахархалыг бий болгох зорилготой аж.

Тус коллекцийн талаарх загвар, мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. (Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Түмэн торго салон /"Би Монгол Хүн" коллекц/

 

Түмэн торго брэндээс наадмын коллекцийг "Би монгол хүн" нэртэйгээр гаргажээ. Энэхүү коллекцид Монгол хувцасны хэв маягийг орчин үеийн загварын чиг хандлагатай уялдуулан гаргасан байна. Материалын хувьд зуны улиралд тохиромжтой тааран даавуу, торго, даавууг ашиглажээ. Өнгөний хувьд сүүлийн үеийн хувцас загварт ашиглагдаж байгаа завсрын өнгөнүүд болон хар, цагаан зэрэг өнгүүдийг ашигласан байна.

Тус коллекцийн талаарх загвар, мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

 

MÔNROZÉ  /Соно коллекц/

 

MÔNROZÉ  брэнд баяр наадмыг тохиолдуулан "Соно" коллекцийг гаргажээ. Энэхүү коллекцод Япон улсын бэлгэ тэмдэг болсон соно ба сакүра цэцгийг хатгамалаар оруулж өгч, япон хэв маягийг европ эсгүүртэй хослуулан Монгол хувцасыг урлажээ.

Хаяг: MÔNROZÉ дэлгүүр Metromall 3 давхарт байрладаг

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. (Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.