Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн ирэх зургаадугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.
Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Гэрэлтөв, Хоромхон хөлбөмбөгийн клубын дасгалжуулагч С.Пүрэвсүх нар мэдээлэл хийв.
Дотоодын жуулчид шинэ газраар аялан зугаалж үзэсгэлэнт байгаль, ховор амьтдыг орчинд нь харж, цоо шинэ мэдрэмж, туршлага, онцгой дурсамжийг олж авахыг эрмэлздэг билээ. Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа иргэдэд “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэнгээр зочлохыг санал болгож байна.
Үзэсгэлэнд,
Арга хэмжээний үеэр “Ulaanbaatar travel cup” хөл бөмбөгийн тэмцээн болон аяллын сургалт, лекц семинарт оролцон Улаанбаатар чуулгын уран бүтээлчдийн үндэсний урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулсан гайхамшигт тоглолтыг сонирхох боломжтой.
“ULAANBAATAR TRAVEL EXPO”-д хүрэлцэн ирснээр аялал жуулчлалтай холбогдолтой бүх төрлийн үйлчилгээний мэдээллийг нэг дороос авч болох ба үзэсгэлэнгийн үеэр танилцуулагдах аялал жуулчлалын шинэ тренд болж буй аяллын маршрутууд таны энэ зуны аяллын төлөвлөгөөнд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|