ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Жорлонгоо ариутгаж-Хөрсөө хамгаалъя” аян зарлалаа

ikon.mn
2018 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зургаадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл “Жорлонгоо ариутгаж-Хөрсөө хамгаалъя” уриатай аяныг зарлаж байна.

Нүхэн жорлонгийн бохирыг задалж, үнэр дарах, нянгийн бохирдлыг бууруулах, хөрсний үржил, шим тэжээлийг нэмэгдүүлэх зориулалттай амьд бактери бүхий био бэлдмэлийг гэр хороодын дэлгүүр, худалдааны төвүүдээр борлуулах, иргэд өөрсдөө нүхэн жорлонгоо ариутгаж, нянгийн бохирдлоос урьдчилан сэргийлэх дадал зуршилд хэвшүүлэх, нүхэн жорлонгоос үүдэх суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад энэхүү аяны зорилго оршино.

Нийслэлийн 9 дүүргийн нийт гэр хороод болон зуслангийн бүсийн бүх айл өрх хамрагдах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.176.218] 2018/5/31
шахааны бизнес
0 | 0 Хариулах