Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй Олон улсын балетын анхдугаар уралдаан өнөөдөр 15:00 цагт УДБЭТ-т эхлэх гэж байна.
Тэмцээнд Хятад, ОХУ, Япон, Солонгос, Казахстан, Сингапур, Герман улсаас 10 мэргэжилтэн шүүгчээр ажиллана. Харин ерөнхий шүүгчээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, төрийн соёрхолт Б.Жамъяандагва ажиллана. Тэмцээнд 11 улсын 80 гаруй оролцогч ур чадвараараа өрсөлдөх юм.
"Олон улсын тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулснаараа балетын урлагаар хичээллэж байгаа олон хүүхэд залуусын ур чадварыг дүгнэх, харьцуулах, олон улсын тэмцээнд оролцох анхны туршлага болж өгч байгаа юм. Мөн эцэг эхчүүд болон оронцоглогчдын хувьд дэлхийн томоохон балетын компанид ур чадвараа таниулах цаашид хамтран ажиллах эрхийг авах гэх мэт олон ач холбогдолтой гэж тэмцээний зохион байгуулагч Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг хэллээ.
Тэмцээний шагналын сан:
Тэмцээн зөвхөн оролцогчид хоорондоо өрсөлдөж, хөгжихөөс гадна балетын алдартай компаниуд бүжигчдийг хайж олох, эцэг эхчүүд тухайн улсад зохиогдож буй тэмцээнд хүүхдээ оролцуулах боломж гэх мэт олон талын ач холбогдолтой аж.
БСШУСЯ-ны ивээл дор “Монголын балетын сан” Нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр УДБЭТ-тай хамтран зохион байгуулж буй олон улсын балетын анхдугаар тэмцээн хоёр өдөр үргэлжилж зургаадугаар сарын 1-ний өдөр Гала тоглолт болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|