- Засгийн газрын өнөөдрийн /2018.05.30/ хуралдаанаас гаргасан шийдвэр -
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаалагч төхөөрөмжийн жагсаалтыг баталж Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөллөө.
Энэ дагуу дөрвөн төрлийн агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй есөн төрлийн халаагч төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд татвар төлөхгүй юм. Ингэснээр одоо зах зээлд худалдаж байгаа төхөөрөмжийн үнэ 10-15 хувь нь буурна гэж тооцоолжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!