Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ундраа: Хүний хувийн мэдээллийг хэн дуртай нь орж үзэх байдал үүсэх вий

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар "Цахим бодлогын түр хороо байгуулах тухай" тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ. 

Энэ үеэр гишүүд асуулт асууж үг хэллээ.

УИХ-ын гишүүн А.Ундраа "Цахим бодлогын түр хорооны бүтэц бүрэлдэхүүний тухайд байнгын хороон дээр дэлгэрэнгүй ярилцсан. Агуулгынх нь хувьд яримаар байна.

Мэдээллийн бааз сууриа зөв хадгалах, мэдээллээ хадгалах хүчин чадал нөөцтэй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь чухал. Хүний хувийн мэдээллийг хэн дуртай нь орж үзэх байдал үүсэх вий" гэлээ.

Бүрэлдэхүүн дээр ямар зарчим барьж байгаа вэ? 

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Цахим бодлогын түр хороог байгуулахад бүрэлдэхүүн дээр ямар зарчим барьж байгаа вэ?

Энэ асуудлыг байнгын хорооны хурал дээр ярилцаад юу гэж шийдсэн бэ?" гэв.

Цахим бодлогын түр хороо 19 хүний бүрэлдэхүүнтэй байна

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.Содбилэг "Байнгын хорооны хурал дээр түр хорооны гишүүдийн бүтцийн тухай бид яригдсан. Түр хороо нь байнгын хороотой ижил эрх эдэлнэ гэж хуульд заасан байгаа.

Цахим бодлогын түр хороо 19 хүний бүрэлдэхүүнтэй байна" гэлээ.