• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

YouTube видеог татаж авдаг Google-ийн аппликэшн Монголд нээгдлээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

“YouTube Go” буюу YouTube сүлжээнээс видео дүрсийг гар утсан дээрээ татаж аваад сүлжээгүй орчинд үздэг аппликэшн дэлхийн 130 орны зах зээлд нээгдсэн байна. Үүн дотор Монголын зах зээл багтаж байгаа юм.

Зөвхөн Андроид системтэй гар утсанд зориулагдсан уг аппликэшнийг Google компани өөрөө гаргасан бөгөөд үүрэн холбооны сүлжээний чанар муу, өртөг өндөртэй улс орнуудын хэрэглэгчдэд зориулж гаргасан байдаг.

Өнгөрсөн онд анх Энэтхэгийн зах зээлд гарсан юм. Харин АНУ, Их Британи, Австрали зэрэг интернэтийн дэд бүтэц сайн хөгжсөн, иргэдийн худалдан авах чадвар өндөр зах зээлүүдэд гарах тухай төлөвлөгөө байхгүй байгаа гэнэ.

Хүмүүс YouTube-ээс хүссэн видеогоо Wi-Fi сүлжээгээр татаж авч, утсандаа эсвэл SD санах байгууламжинд хадгалаад үзэх боломжтой. Ингэхдээ ямар чанартайгаар татахаа зааж өгч болдог. Мөн ингэж авсан видеогоо Bluetooth, Wi-Fi Direct зэрэг аргаар бусадтай хуваалцаж болох юм байна.

Аппликэшнийг татах холбоос: YouTube Go

 

Эх сурвалж: TechRadar

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг