• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг 2018 онд эвхдэг дэлгэцтэй гар утас бүтээнэ гэдгээ дахин батлав

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Дэлгэц нь эвхэгддэг гар утасны тухай яриа сүүлийн үед тасрахгүй байгаа ч чухам яг яаж эвхэгддэг байх нь тодорхойгүй байгаа юм.

Ийм технологитой гар утас бүтээнэ гэдгээ Самсунгийн албаны хүмүүс өнгөрсөн онд мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр тус компани дөрөвдүгээр улирлын санхүүгийн тайлангаа танилцуулахдаа энэ мэдээллийг дахин баталсан байна.

Самсунгийн мэдэгдэлд “Мобайл бизнесийн хувьд Самсунг эвхэгддэг OLED дэлгэц гэх мэт хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж, ухаалаг гар утасны зах зээлд ялгарахын тулд ажиллах болно” гэжээ.

Нийтдээ гурав дахь удаагаа “эвхдэг дэлгэц”-ний тухай Самсунгийн тайлангийн үеэр дурдагдаж байгаа нь энэ юм.

Тиймээс тэд өрсөлдөгчдөөсөө ялгарах нэг гол технологийг гэж үзэж байгаа бололтой. Самсунг өмнөх Galaxy S8, Note 8 загварууддаа нугарсан хэлбэртэй буюу уян дэлгэцний технологийг нэвтрүүлсэн юм. Харин эвхэгддэг дэлгэц нь эвхэж, дэлгэх боломжтой байх бололтой.

Ингэснээр гар утасны овор хэмжээг нэмэхгүйгээр дэлгэцийн ашиглагдах талбайг нэмэгдүүлэх юм.

 

Эх сурвалж: CNET

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.9.90.130] 2018/2/6
mongol yalsaar bna
0 | 0 Хариулах
ion [203.91.115.35] 2018/2/3
Samsungiin shine battery ch shuugian tarij bgashvvdee hehe https://www.youtube.com/watch?v=nwH24ylYdYE
1 | 0 Хариулах
zochin [27.123.212.143] 2018/2/2
tablet-iig ewheed utas shig bolgochihvol samsung alaal hayalaa gesen ug t1uudee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.208] 2018/2/6
ALAA HAYSAN
0 | 0 Хариулах
Зоригт [202.70.34.30] 2018/2/2
Та хэдээс л тэнэг байв гэж дээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.9.88.210] 2018/2/1
эвхэх тийм их шаардлагатай асуудлуу. Тгсэнээс зайны ажиллах хугацааг сайжруулмаар юм наад зах нь
0 | 1 Хариулах
Echo [203.91.115.35] 2018/2/3
Ziak ter chin end heregjij bhshig bndaa heeh bitgii Sanaa zowoo hehe https://www.youtube.com/watch?v=nwH24ylYdYE
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2018/2/1
nadad evhegddeg esgii taavchig baigaa yum chin
2 | 2 Хариулах
Naruko [27.123.214.103] 2018/2/1
Ewhej zaawal ylgarah hregtei ym uu
0 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2018/2/1
evheh hereg baihgui shd
0 | 1 Хариулах
Зочин [202.21.105.8] 2018/2/1
Дэлгэц эвхэх хэхэ, самсунг дандаа хүнд хэрэггүй технологи нэвтрүүлнэ ээ.
4 | 6 Хариулах
Зочин [203.29.78.147] 2018/2/1
Гар утас байтугай ганц FM хүлээн авагч хийж чаддагүй монголчууд бол мэдээж хүнд юу хэрэгтэй хэрэггүй нь сайн мэднэ л дээ, бааснууд!!!
21 | 5 Хариулах