Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

2017 онд Монголын хөгжмийн ертөнцөд хэн хамгийн их "борлогдов"

О.Эрдэнэ
2018 оны 1 сарын 22
Үндэсний шуудан
Зураг зураг

2017 ОНЫ ШИЛДЭГ ДУУНЫ ЖАГСААЛТЫГ “ХАЙР ХӨГЖИМ ЮМ УУ” ТЭРГҮҮЛЭВ

“Хай-Фай медиа” групп, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн нийгэмлэг (MOSCAP), Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв (МСРР), хамтран 2015 оноос эхлэн “Үндэсний шилдэг 21 дууны жагсаалт"-ыг гаргадаг болсон. Уг жагсаалтыг тухайн долоо хоногийн цахим борлуулалт, гар утасны дуут аялгууны таталт, “YouTube” бичлэгийн хандалт болон хөгжмийн экспертүүдийн санал зэрэг шалгуурын дагуу гаргадаг байна.

Ингээд өнгөрсөн онд “Үндэсний шилдэг дууны жагсаалт"-ыг тэргүүлсэн шилдэг 10 дууг танилцуулж байна.

1. 2017 оны шилдэг дууны жагсаалтыг “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Укагийн гурав дахь бие даасан “Хөгжим” цомогт нь багтсан “Хайр хөгжим юм уу” уран бүтээл тэргүүлжээ. Дууны үгийг Оки, аяыг “Алтан Өргөө” киноны хөгжмөөс сэдэвлэн ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, Оки нар зохиож, видео клипийг “Lemon Studio” хийсэн байна. Энэхүү уран бүтээл гарсан цагаасаа хойш “Үндэсний шилдэг 21 дуу жагсаалт”-д дээгүүр бичигдэж нийт 19 долоо хоног өрсөлдөөн долоон удаа тэргүүн байранд бичигдсэн амжилтаар 2017 оны үндэсний шилдэг дуугаар шалгарлаа.

2. “Бид 4” хамтлагийн дуучин Б.Замбалгаравын дуучин Сүхээтэй хамтран дуулсан “Хайр байж” дуу нь хөгжим дуугаралтын хувьд аялгуулаг болсон. Уг дууны клипт модель С.Эрдэнэцогт, мөн “Мисс Монголиа-2015” тэмцээний тэргүүн мисс Ц.Аззаяа, залуу жүжигчин Маргад нар тогложээ. “Хайр байж” дууны аяыг Б.Замбалгарав, үгийг D.N.K, хөгжмийн найруулгыг Н.Тэмүүлэн, дууны бичлэг хөгжмийн тохиргоог “Hype man studio'-ийн Quando, TUANA, клипийг “Толгой медиа групп” тус тус хийсэн байна.

З. Дуучин А.Хишигдалай “Ocean Grey” студийн Нацгаа буюу дуучин Наки нарын хамтран дуулсан “Mi Senti" дуу жагсаалтын гуравдугаар байрт оржээ. “Mi Senti” дууны үг, аяыг “Ocean Grey production”, видео клипийг “Sentience Studio" хийсэн байна.

4. “Tiger Jams” хөтөлбөрийн шилдэг оролцогч The Shorn реппер NMN-тэй хамтран дуулсан “Өөр зүйл” дуу чартад нийт 14 долоо хоног өрсөлдөж гурван удаа тэргүүн байранд шалгарч байсан. Тус дууны үгийг NMN, аяыг “The Shorn & Belluci Records” хамтран бүтээсэн байна.

5. 2017 оны гуравдугаар сард бие даасан гурав дахь цомгоо гаргасан “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Укагийн “Don’t Stop” дуу нь "YouTube” дээр хоёр сая гаруй хүний хандалт авчээ. Үндэсний шилдэг дууны жагсаалтад уг уран бүтээл дөрвөн долоо хоногийн турш тэргүүн байрт шалгарч байжээ.

6. 2017 онд Одонбат & МО нар “Nocturne” нэртэй шинэ цомог гаргасан. Энэхүү электроник  цомогт NMN, Маралжингоо, Билгүүн (The Compass), Guli, Шижирмаа, Sleepo зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан нийт 15 дуу багтжээ. Тус цомогт багтсан “2-U” дуу чартад 10 долоо хоног өрсөлдөн нэг удаа тэргүүн байрт шалгарч байсан юм.

7. 2017 онд “Камертон” хамтлагийнхан 11 дэх “Хязгааргүй” шинэ цомгоо гаргасан. Цомогт багтсан “Хайр” нэртэй дууны үгийг Д.Ган-Очир, аяыг Д.Болд зохиосон бөгөөд “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтад есөн долоо хоног өрсөлдөн дөрвөн долоо хоногийн турш тэргүүн байрт шалгарчээ.

8. Дуучин А.Хишигдалайгийн шинэ уран бүтээл “Ghost’ дууны үгийг Ria, аяыг “Ocean Grey”, . видео клипийг “Sentience Studio" хийсэн байна. Энэхүү уран бүтээл “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтад 10 долоо хоногийн турш өрсөлдөж гурван удаа тэргүүн байрт шалгарчээ.

9. “Х VIT хамтлаг нь 2017 онд “Чамгүйгээр”, “Зөөлөн үнсээч" хэмээх хоёр уран бүтээл .хүргэснээс хоёулаа энэ жилийн үндэсний шилдэг 50 дуу жагсаалтад багтаж байна. Тэдний “Хуримын даашинзтай бүсгүй" киноны дуу “Зөөлөн үнсээч” нь “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтад хамгийн удаан буюу 20 долоо хоногийн турш өрсөлдсөн бөгөөд хоёр удаа тэргүүн байрт шалгарч байжээ. Энэхүү дууны шүлгийг З.Батболд, аяыг Г.Цэрэн зохиожээ.

10. АМ-С буюу Г.Энх-Амарын 2017 онд гаргасан шинэ уран бүтээл “Jene Sequa" дуу нь “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтад нийт есөн долоо хоног өрсөлдөж хоёр удаа тэргүүн байр эзэлжээ. “Jene Sequa” дууны үгийг АМ-С, аяыг “Ocean Grey”, видео клипийг “WAVES STUDIO” хийжээ.

ХАМГИЙН ИХ БОРЛУУЛАГДСАН ЦОМГООР “МОНГОЛЧУУД” ЦАХИМ ТҮҮХ ШАЛГАРЛАА

2017 оны турш “Hi-Fi Record", “Orange Records’’-ын салбаруудаар, мөн “Hi-Fi.mn" онлайн дэлгүүрээр хамгийн их борлуулагдсан 10 цомгийг танилцуулж байна. 2017 оны шилдэг цомгийн жагсаалтыг түүхч, доктор Д.Өлзийбаатарын “Монголчууд” (цахим түүх) цомог тэргүүлж, “Киви" хамтлагийн ахлагч Д.Уламбаярын “Хөг-жим” цомог удаалсан байна. Өнгөрсөн онд борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 10 цомгийг танилцуулъя.

  1. Д.Өлзийбаатар - Монголчууд (цахим түүх)
  2. Ука - Хөг-жим
  3. “Universe best songs” уралдааны шилдэг оролцогчид - Мөнгөн шөнө
  4. Mongolian national melodies
  5. Н.Жанцанноров - Бурхан Халдун
  6. Х.Лхагвасүрэн - Харангын Лхагваа
  7. О.Эрдэнээ - Нандин
  8. Ертөнц
  9. The Lemons - Unplugged In UB
  10. О.Эрдэнээ - Гангараа
Зураг