Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хилийн чанадад төрж өссөн Монгол хүүхдүүд эх түүхийн олимпиадад оролцов

ikon.mn
2017 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны яам “Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хороо”-той хамтран хилийн чанад дахь Монгол хүүхдүүдийн дунд энэ оны 12 дугаар сарын 9-нд “Эх түүхийн олимпиад”-ыг анх удаа зохион байгууллаа.

Олимпиадад дэлхийн 29 улсаас хүүхдүүд оролцож өрсөлдлөө.

Монгол хүүхэд монголын түүхийн мэдлэгээрээ өрсөлдөж, 11-14 насны ангилалд З.Үүлэнгоо (ХБНГУ), Г.Мишээл (АНУ), Д.Өнөрмаа (ОХУ), Б.Ариунболор (Бельги), Б.Чанцалдулам (ХБНГУ) нар, 15-18 насны ангилалд О.Мөнхөө (Франц), Б.Гийгүүлэн (Бельги), Л.Анударь (АНУ) нар шалгарлаа.

Олимдиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал, монгол бичгээр бичсэн уран бичлэг, Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборт амрах эрхийн бичгээр шагнахаас гадна тэргүүн байр эзэлсэн нэг хүүхдийг харгалзах хүний хамт Монгол улсын байгалийн үзэсгэлэнт газарт амрах эрхээр шагнах юм.

Түүхийн олимпиадад оролцсон бүх хүүхдүүд болон хамтран ажилласан МУИС, МУБИС, ШУТИС, МИАТ ХК, Оюу толгой ХХК, Эрдэнэс Таван толгой ХК, Найрамдал олон улсын хүүхдийн цогцолбор, Адмон ХХК, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллагуудад дахин талархал илэрхийлж байна.

 

Эх сурвалж: ГХЯ