2018/07/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.60₮
B47
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
26°
|
15°
B47
УЛААНБААТАР
28°
|
17°
19:00
S102
20°
20:00
S44
19°
21:00
S44
17°
22:00
S44
17°
23:00
S44
16°
00:00
S44
15°
01:00
S44
15°
02:00
S28
14°
03:00
S44
13°
04:00
S28
13°
05:00
S44
14°
06:00
S44
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд Г.Баттунгалаг Хорват Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив

ikon.mn
2017 оны 12 сарын 21
iKon.MN

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч Колинда Грабар Китаровичид Итгэмжлэх жуух бичгээ барив.

Ерөнхийлөгч Колинда Грабар Китарович Элчин сайдыг хүлээн авч уулзаж, Монгол, Хорватын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Г.Баттунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, хоёр талын харилцааг эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Г.Баттунгалаг Хорватын нийслэл Загреб хотод ажиллах үеэрээ тус улсын Шинжлэх ухаан, боловсролын сайд, Соёлын сайд, Аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч зэрэг албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцож, Хорватын тэтгэлгээр оюутан сургах, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар тохиролцов. 

 

 

Эх сурвалж: ГХЯ

x