2018/07/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.60₮
B47
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
26°
|
15°
B47
УЛААНБААТАР
28°
|
17°
19:00
S102
20°
20:00
S44
19°
21:00
S44
17°
22:00
S44
17°
23:00
S44
16°
00:00
S44
15°
01:00
S44
15°
02:00
S28
14°
03:00
S44
13°
04:00
S28
13°
05:00
S44
14°
06:00
S44
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд О.Оч Люксембургийн Их Гүн Хэнрид ИЖБ-ээ өргөн барив

ikon.mn
2017 оны 12 сарын 13
iKon.MN

Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суух Элчин сайдаар шинээр томилогдсон Одын Оч Люксембургийн Их Гүн Хэнрид 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагаа Люксембургийн Их Гүнгийн ордонд болов. Элчин сайд О.Оч Их Гүнд талархал илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав.

Ёслолын ажиллагааны дараа Их Гүн Хэнри Элчин сайд О.Очийг ганцаарчлан хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Их Гүн Хэнри Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн байдлын талаар сонирхон асууж, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. 

Элчин сайд О.Оч Люксембургийн Их Гүнт Улс нь манай улсын Европ дахь чухал түнш болохыг онцлон тэмдэглээд манай улсын ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг Люксембургийн тал эхнээс нь тууштай дэмжиж, хөгжлийн буцалтгүй тусламж олгож ирсэн нь манай улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан болохыг дурдав.

Мөн Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хэрэгжиж буй зүрх судасны төвийг бэхжүүлэх, банк санхүүгийн ажилтнуудын чадавхийг сайжруулах төслүүдийг цаашид үргэжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

 

Эх сурвалж: ГХЯ

x