Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Цаг агаарын төлөв болон ЦАС ихтэй байгаа аймгууд

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Цаг агаарын дөрөв хоногийн урьдчилсан мэдээ:

 "Арванхоёрдугаар 7-8-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 7-9-нд говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна".

Зудын эрсдэл /2017 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар/
 

Арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар нутгийн 50 гаруй хувьд цастай байна.

Увс, Завхан, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 0-10 см зузаан цастай, нягт нь 0.10-0.28 г/см3.

Баян-Өлгийн Даян /Сагсай/, Увсын Малчин, Баруунтуруун, Хяргас, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Түдэвтэй, Тэс, Эрдэнэхайрхан, Архангайн Хашаат, Өвөрхангайн Есөнзүйл, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Орхонтуул, Төвийн Баян, Бүрэн, Цээл, Дэлгэрхаан, Улаанбаатарын Налайх /Тэрэлж/ Хэнтийн Дархан, Өндөрхаан, Мөрөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан сумдад цасны зузаан 11-20 см, нягт нь 0.10-0.31 г/см3.

Завханы Сонгино, Өвөрхангайн Бүрд, Булганы Могод, Гурванбулаг,  Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн, Орхон, Хангал, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаант, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Төвийн Лүн, Баян-Өнжүүлд 21-45 см зузаан, 0.12-0.36 г/см3 нягт цастай байна.

Энэ намар нойтон цас орж, зарим газраар борооны дараа орсон, өдөртөө гэсэж шөнөдөө хөлдсөнөөс болж ихэнх нутагт цасны нягт ихтэй байгаагаас бэлчээр мөстөх, зам харгуйд халтиргаа гулгаа үүсэх зэрэг онцлогтой байгааг анхаарах хэрэгтэй юм.

Зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн  40 гаруй хувьд их (18% нэн их, 24% их),  20 гаруй хувьд (23%) нь дунд зэрэг эрсдэлтэй гарлаа.

Зудын эрсдэл ХАМГИЙН ИХ нутаг:

  1. Увсын зүүн тал,
  2. Завханы баруун хагас,
  3. Баянхонгорын зүүн хойд хэсэг,
  4. Архангай,
  5. Өвөрхангайн залгаа нутаг,
  6. Булганы өмнөд хагас,
  7. Орхон аймаг бүхэлдээ,
  8. Төв аймгийн баруун хагас болон зүүн өмнөд хэсэг,
  9. Хэнтийн өмнөд,
  10. Дорноговийн хойд,
  11. Сүхбаатарын баруун болон зүүн хэсгээр хамгийн их эрсдэлтэй гарлаа.

ИХ ЭРСДЭЛТЭЙ НУТАГ:

  1. Ховд,
  2. Говь-Алтайн хойд,
  3. Архангайн баруун хойд,
  4. Баянхонгор,
  5. Сүхбаатарын төв хэсэг,
  6. Өмнөговь,
  7. Дорнодын зарим сумдын нутгаар их эрсдэлтэй байна.
Зудын нөхцөл байдал үүсээд байгаа дээрх аймаг, сумдыг эхний ээлжинд анхаарах, цаашид авах арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулах, олон улсын болон хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг татан оруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай

Зудын эрсдэлийн энэхүү мэдээлэл нь дан ганц одоо байгаа цасны зузаан, нягтаас хамаарахгүй, өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн ургац, бэлчээрийн даац, малын тоо, 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэг олон үзүүлэлтийг жинлэн нэгтгэж, анализ хийж гаргасан болохыг анхаарна уу

Цаашид бид цасны зузаан нэмэгдэх, хүйтний эрч чангарах зэрэг нөхцөл байдал хүндрэх үед зудын эрсдэлийн тооцоог тухай бүр хийж, нэгдсэн зураглал боловсруулж, тойм зөвлөмж гаргаж, шуурхай мэдээлнэ.

 

Эх сурвалж: ЦУОШГ