Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д хийсэн айлчлалынхаа талаар хэвлэлийн бага хурал хийж байгааг шууд дамжуулж байна.
ШУУД ҮЗЭХ:
Сайд Д.Цогтбаатар "Дөнгөж сая Японтой хөнгөлөлттэй зээлийн талаар гэрээнд гарын үсэг зурлаа. Эхний ээлжинд 32 тэрбум иенийг авах гэрээнд гарын үсэг зурлаа. Нэн хөнгөлөлттэй буюу 0.8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл байгаа. Эдийн засгийн шинэчлэлд энэ мөнгийг зарцуулах ёстой. Тогтвортой эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх нь хамгийн чухал асуудал байх ёстой.
Өнөөдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, айлчлалаа амжилттай дуусгаад буцаж ирлээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар айлчлал хийсэн.
Энэ айлчлалын гол ач холбогдол нь хоёр орны хооронд улс төрийн яриа хэлэлцээрт гол анхаарлаа хандуулж ажиллалаа.
Хоёр тал бие биенийхээ язгуур эрх ашиг, түүхэн замнал, хил хязгаарыг хүндэтгэж үзнэ гэсэн нотолгоогоо хэвлэлийн мэдээнд тохирсон байгаа.
БНХАУ-тай бид 1994 оноос найрсаг харилцаагаа өргөжүүлж иж бүрэн түншлэлийн түвшинд хийсэн.
БНХАУ бол Монголын стратегийн түнш Монголын аюулгүй байдлыг хүндэтгэж ирсэн орон гэдгийг хэвлэлийн мэдээ харуулж байгаа.
Цаашдаа ч хүндэтгэнэ гэдэг нотолгоогоо өгсөн. Техникийн шинж чанартай үүссэн асуудлуудыг шийдвэрлэнэ, санаа зовохгүй байж болно гэж БНХАУ-ын сайд Ван И хэлсэн байгаа.
БНХАУ-ын талаас ойрын хугацаанд бодит үр дүнгээ мэдрэгдэхүйц гаргана гэж бид хүлээж байна.
Манай хоёр орны харилцаа ард иргэдийн амьдралд бодитой эерэг нөлөө үзүүлэхээр хөгжих ёстой.
Хоёр орны харилцаа уул уурхай дээр төвлөрчихөөд байна. Тиймээс ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ гэж БНХАУ-ын талтай хамтарсан байгаа.
Бид стратегийн түнш учраас бусад бүх салбарт хөгжүүлэх ёстой. Соёл, боловсрол, урлагийн чиглэлд ч хамтран хөгжих ёстой гэж тохирсон.
БНХАУ-ын Коммунист намын 19 дүгээр хурлаар тус улс шинэ эринд орохдоо хөгжлийнхөө амжилтыг хөрш зэргэлдээ орнуудтайгаа хуваалцаж хөгжинө гэсэн. Энэ бол бидэнд боломж".
Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар илүү мэдээлэл өгөөч?
-Худалдааны асуудал дээр холбоотой асуудлуудыг БНХАУ-ын тал шийдвэрлэнэ гэж байгаа. Үүн дээр Таван толгой-Гашуунсухайттай холбоотой асуудлаар санаа зоволтгүй байж болно, асуудлыг шийдвэрлэнэ гэсэн.
Таван толгойн асуудлыг холбогдох байгууллагууд нь явж тус тусынхаа асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!