Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Тансаг даашинз, үндэсний хэв шинжийн ТӨГС ХОСЛОЛ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 23
iKon.MN

Загвар урлагийн салбарт “Hаute Couture” чиглэлийг хөгжүүлж,  үнэ цэнэтэй тансаг даашинзуудыг урладаг Азийн шилдэг дизайнер СТА  Д.Отгонжаргалын “O Couture” загварын шоу нь жил бүр  уламжлал болон зохиогдсоор ирсэн билээ. 

Түүний дахин давтагдашгүй тансаг загваруудыг жил дарааллан хүлээдэг хэрэглэгч, үйлчлүүлэгчид болон тансаг гоёмсог бүтээлийг таашаадаг бүсгүйчүүд тус шоуг зорин шинэ жилийн гоёлын даашинзны чиг хандлагаа тодорхойлдог уламжлалтай болжээ. Тэгвэл энэ жил “O Couture-2018 high fashion show”  4 дэхь жилдээ Corporate Convention Centre-д  2017.12.06-ны өдөр зохион байгуулагдахаар болсон байна.

Өнгөрсөн жил “Garden of Eden Collection 2017” нэртэйгээр гэгээлэг зөөлөн өнгийг ашиглан  дур булаам романтик стилийг илэрхийлсэн гоёлын, тансаг  даашинзнуудыг толилуулж байсан. Энэ жил үндэсний хэв шинж агууламж бүхий орчин үеийн Монгол Haute Couture загварын бүрэн хэмжээний цуглуулга толилуулах юм

“O Couture fashion show”  нь загвараын шоугаас гадна олон хөтөлбөр үйл ажиллагааг багтаасан байдаг ба урлагийн үзүүлбэр, оройн зоог, хүрэлцэн ирсэн зочдод зориулсан бэлэгнүүд зэрэг гэнэтийн бэлэгнүүд дүүрэн байдгаараа мөн онцлогтой юм. Үндэснийхээ брэндээр гоёж, дахин давтагдахгүй цор ганц, тансаг даашинзаар өөрийгөө гоёхыг хүсвэл “O Couture-2018 high fashion show”-г зорин очоорой.