• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ургийн овог бүдгэрч, угийн бичгээ гээсэн Монгол

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 11 сарын 22
Зууны мэдээ
Зураг зураг

Улс орны хөгжил төдийхнөөр хязгаарлагдах биш улс үндэстэн оршин тогтнохын үндэс монгол дархлаа мөхөх аюул нүүрлэснийг манай сонин өмнөх дугаартаа хөндсөн билээ. Тухайлбал, 1925 онд монголчууд ургийн овгоо хэрэглэх, угийн бичгээ хөтлөхийг хориглосон Засгийн газрын нууц тогтоолын уршгаар бүтэн дөрвөн үеийг хамарсан цус ойртолтын аюул Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа.

Монгол Улсын бүх аймаг, нийслэл хотод цус ойртолт өндөр түвшинд илэрснээс оюун ухаан, сэтгэхүйн чадавх буурах, оюуны  хомсдолтой, удамшлын болон төрөлхийн согогтой, аминчхан сэтгэлгээтэй хүүхэд олноор төрж байгаа юм. Мөн биеийн дархлаа буурах, бие бялдрын өсөлт давжаарах үзэгдэл түгээмэл байгааг хүн судлаач эрдэмтэд гений түвшинд судалж тогтоожээ.

Тиймээс улс орны хөгжлийн тулгуур болсон мэдлэг чадвартай монгол хүн, монгол суу ухааныг бүдгэрүүлж буй цус ойртолттой тэмцэхгүй бол дээр дурдсанчлан оюуны хомсдолтой, төрөлхийн янз бүрийн гажигтай, амин хувиа хичээсэн хүмүүс Монголын ирээдүйг эзлэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх эрдэмтэд анхааруулсаар байна. Тиймээс  Монголыг бүхэлд нь хэрсэн цус ойртолт хэмээх чимээгүй тахлыг таслан зогсооход угийн бичиг хөтлөх асуудал нэн чухлаар тавигдаж байгааг онцоллоо.

БОРЖИГОН ОВОГТОЙ 649,312, МОНГОЛ ОВОГТОЙ 39,054 ХҮН БАЙНА

Монгол хүн судлалын эрдэмтдийн 30 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүнгээр хүн амын генетикийн шинжлэх ухааны тооцооллын аргаар овог төрлийн нэг язгуурт хүмүүсийн нэгдэл буюу ураг холбох аюул болох цус ойртолтоос сэргийлэх гурван гарцыг тодорхойлжээ. Цус ойртолтын эцсийн дүн улс үндэстнийг мөхөхөд хүргэдэг генетик үйл явцыг улам даамжруулахгүйн тулд засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүтцээ томсгох, ургийн овгоо зөв хэрэглэх, угийн бичгээ хөтлөх ёстой аж.

Гэвч эрт дээр үед засаг захиргааны нэгжийн дөрвөн тогтолцоотой байсныг өнөөдөр 21 аймаг 330 сум 1,615 багт жижиглэн хуваасныг томсгохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юм. Дараагийн арга буюу ургийн овгоо зөв хэрэглэж цус ойртолтоос сэргийлэх боломжгүй болжээ. Учир нь 1997 онд Засгийн газрын 17 дугаар тогтоолоор ургийн овог сэргээж эхлэхэд  овгоо мэдэхгүй хүмүүс  шинээр овог зохиож авч болно гэж журамласан нь  ураг төрлийн холбоог ургийн овгоор  ялгах боломжгүй болгожээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Боржигон овогтой 649,312, сартуул 45,743, тайж 43,578, Монгол 39,054, шарнууд 32,228, бэсүд 28,128 хүн байгаа юм.

Мөн харчин  28,066, чонос 18,050, өөлд  16,777, олхонууд 16,558, хотгойд 11,632, борлууд  11,604, урианхай 11,409, гөрөөчин 11,372, хатгин 11,228, тайжууд 11,103, жалайр 10,357, тугчин 10,307, харнууд 9,718, зуутраг 926 хүн байгаа юм.

Ураг хэрэглэх талаар доктор Э.Энхмаа “Засгийн газрын тогтоолоор ураг сэргээхэд хүмүүсийн зарим нь үнэн зөв овгоо олж авсан ч ихэнх нь зохиомол овог авсан. Монголчуудын дийлэнх нь боржигон овогтой. Ураг төрлийн өөр язгууртай байх ёстой эхнэр, нөхөр хоёулаа боржигон овогтой байх тохиолдол цөөнгүй.

Төрсөн ах, дүү хоёр өөр овогтой байх жишээтэй. Ийм гажуудал бий болсон. Иргэний үнэмлэх дээр бичигдсэн овгоор баримжаалж цус ойртохгүй гэрлэнэ гэсэн ямар ч ойлголт байхгүй болсон. Тиймээс ургийн овгийг удам угсааны бахархал түүх болох юманд хэрэгтэй ч цус ойртолтоос сэргийлэх арга хэрэгсэл болохгүй. Үүнийг хатуу анхаарах ёстой” гэсэн юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАХИАЛГААР БОЛОВСРУУЛСАН УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ ГАНЦХАН ЗАГВАР БИЙ

Угийн бичигтэй холбоотой төр засгийн шийдвэрүүдийг жагсаавал

СОЁЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1996 он

3/ Гэр бүлийн соёл хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж удам, угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх.

Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын бүрэн эрх

2/ аймаг, нийслэл, сум, дүүргийн  Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт соёлын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

4/ Угийн бичиг хөтлөх ажлыг Засгийн газраас баталсан журмын дагуу зохион байгуулах.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

1994 он

5.1 Хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангах арга зам

1/ Монгол хүний удмын сан, эрүүл мэнд, хүн амын тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн төрийн иж бүрэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, угийн бичиг хөтөлдөг уламжлалыг  олон түмний идэвх санаачилгад тулгуурлан сэргээх, хүн бүр овог болон 7-9 үеэ мэддэг болох.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1996 он

Хүн амын өсөлт, эрүүл мэндийн талаар

15.Удамшлын өвчин, эмгэг согог, оюун ухааны хомсдолтой хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх, эмнэлэг, удамшил зүйн хяналтын тогтолцоо бий болгож, иргэдийн овгийг сэргээх ажлыг нийтийн хүртээл болгоно.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

1991 он

Монгол Улсын хүн ам зүйн талаар баримтлах чиглэлийг зөвшөөрөх тухай

…. Хүний удмын санг цэвэр байлгахыг эрхэмд үзэж, цус ойртохоос сэргийлэх гол хэрэглүүр “Угийн бичиг”-ийг айл өрх бүрт хөтлүүлж хэвшүүлэх, иргэдийн овгийг сэргээн тогтоох явдлыг нэн чухалд тооцно. Хүн бүр удмаа мэдэж, угийн бичгээ хөтлөх, үндэсний түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлэхийг Монголын нийт иргэдэд уриалсугай.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1997 он

Угийн бичиг хөтлөх журам батлах тухай

“Соёлын тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 3, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-р заалт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 115 дугаар зарлигаар баталсан “Монгол Улсын хүн ам зүйн талаар баримтлах үндсэн чиглэл”-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

“Угийн бичиг хөтлөх журам”-ыг хавсралтаар баталсугай.

Монголчууд угийн бичиг хөтлөхийг эрмэлздэг ч шинжлэх ухааны үндэслэлтэй зөв аргачлалаар хөтлөх ёстой гэсэн нэгдсэн ойлголттой болоогүй байна. Хувь хүн болон төрийн бус байгууллагуудын дур мэдэн зохиосон угийн бичгийн загварыг ашигласнаар цус ойртолтоос сэргийлж чадахгүй. Ямар ч үр дүнгүй гэдгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс анхаарууллаа.

Шинжлэх ухааны үндэслэлтэй гэх угийн бичгийн загвар улсын хэмжээнд ганцхан байдаг бөгөөд Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолоор угийн бичиг хөтлөх журмыг шинэчилж батлаад Монгол Улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар гэсэн гарын авлага бүтээх ажлыг БСШУС-ын яаманд даалгасны дагуу Хүн судлалын үндэсний төв буюу Монгол хүн судлал, Монгол хүний удмын сан судлалаар ажилладаг эрдэм шинжилгээний байгууллагаар захиалуулж хүн судлаач эрдэмтэд гарын авлага номыг бүтээжээ.

Өөрөөр хэлбэл, хүн өөрөөсөө дээш хоёр өвөө, хоёр эмээ гэсэн дөрвөн баганаар есөн үеэр угийн бичгээ хөтөлж байж цус ойртолтоос сэргийлж чадах юм. Угийн бичгийг хэрхэн хөтлөх талаар  доктор Э.Энхмаа “Хамгийн гол нь иргэд угийн бичгийг зөв аргачлалаар хөтлөх ёстой. Хэн нэг мэргэжлийн бус хүний заавар зөвлөгөөгөөр биш. Өвөө, эмээгээсээ дээш мэдэхгүй гэж шантарч болохгүй. Нийтээрээ тийм болчихсон.

Хүмүүс гурав дахь үеэсээ дээш мэдэхгүй байна. Ийм нөхцөлд мэдэх чинээндээ хүртэл бичээд орхичих. Тааж зохиож бичиж болохгүй.  Ахмадаасаа асуу. Түүхийн архиваас зарим нэгийг нь үзэж болно. Хамгийн гол нь үр хүүхдэдээ таслахгүй өвлүүлээд явъя. Тэгж байж үр хүүхдүүд маань өөрөөс дээш дөрвөн баганаар есөн үеэ мэддэг болно.  Одоо цаг алдахгүйгээр угийн бичгээ хөтөлж эхлэх хэрэгтэй.

Ингэснээр сар жилийн дотор цус ойртолтоос сэргийлж огцом өөрчлөгдөхгүй ч үгүй бол өнөөгийн аюул улам л гүнзгийрнэ. Төр засаг, иргэд хаана, хаанаа яаралтай хэрэгжүүлж эхэлье. Монгол хүн бүр хичээх хэрэгтэй. Сургагч багш биш огт хамааралгүй хүн угийн бичиг сургуулийн багшийг авчирч хичээл заалгадаг буруу жишиг” гэсэн юм.

Харин Монголын ураг удам уламжлалын холбооны тэргүүн Ж.Түвдэндорж “Угийн бичиг хөтлүүлэх ажлыг монгол төр нэн тэргүүнд анхаарах шаардлагатай, цаг хугацаа алдах эрх байхгүй. Цус ойртолт энэ янзаараа явах юм бол 10 жилийн дараа Монгол гэдэг үндэстэн байхгүй болно гэдгийг эрдэмтэд судлаад тогтоочихсон. Тусгаар тогтносон Монгол Улсын цэвэр монгол генийг авч үлдэж, монгол ухаантай, монгол дархлаатай ард түмний төлөө төр энэ ажлыг яаралтай авч үзэх шаардлагатай” гэсэн юм.

УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ ХУУЛЬ, ЖУРАМ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА

Угийн бичиг хөтлөхийг уриалсан хувь хүн, иргэний нийгмийн байгууллагууд цөөнгүй бий. Тэдний ихэнх нь Засгийн газраас баталсан загвараар биш өөрсдийн дур мэдэн зохиосон ямар ч үр дүнгүй загвараар олон нийтийг төөрөгдүүлж, энэ асуудлыг бизнес болгож байгаа аж. Тиймээс төрийн бодлогоор угийн бичгийг хөтлөх тал дээр сайн дурынхны ялгааг зааглаж өгөх хэрэгтэй юм.

Хамгийн гол нь угийн бичиг хөтлөх, овог сэргээх талаар гарсан төр засгийн тогтоол шийдвэрүүд байдаг ч өнөөдөр хэрэгжихгүй байна. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар  болон эрдэмтэн судлаачид хамтран хот, хөдөөд угийн бичиг хөтлөх талаар мэр сэр сургалт мэдээлэл хийж байгаа олигтой урагшлахгүй. Гэхдээ бүр зогсчихгүй байгаа юм.  Тиймдээ ч Монголд гурван үеэ бүрэн мэддэг хүн байхгүй гэдгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хэлж байгаа.

Тиймээс  цус ойртолтоос бүрэн сэргийлж чадахгүй болтлоо бүдгэрсэн ургийн овогтой, угийн бичиг хөтлөх талаар олон нийтэд чиглэ­сэн төрийн нэгдсэн бодлогогүй. Засгийн газар, Их хурлын тогтоолын хэрэгжилтийг төрийн тэргүүн хийгээд шийдвэр гаргагчид анхаарах цаг иржээ.

Үргэлжлэл бий.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Хасаг [66.181.161.107] 2022/9/27
Хасагийн ургийн овог
0 | 0 Хариулах
Найман овогтон [66.181.185.151] 2018/10/25
баахан дорд удамтай хүмүүс хааны овгыг авч байна даа
7 | 0 Хариулах
Зочин [112.72.14.173] 2018/5/3
Төрөөс өөрсдөө овгоо зохиож болохоор журам гаргасан нь эргээд удмын санд маш хортой үр дагаврыг авчирч байна. Төрөл садангууд хоорондоо суух боломжийг өгч байна
5 | 0 Хариулах
Зочин [202.21.106.136] 2017/11/23
Төр засаг өөрсдөө ургийн овгийн ашиглалтыг их хумисан шүү дээ. Орост гэхэд л ургийн овгийг өдөр тутам ашигладаг. Владимир Путин, Борис Ельцин гээд л. Хэрэв тэд манайх шиг эцгийн нэрээр овоглодог байсан бол Борис Николаевич гэх мэтээр явах байсан. Захчин Ц.Элбэгдорж, Женко Х.Баттулга, Кекшүзан Д.Батбаяр гэж байнга хэвлэлээр бичиж байх хэрэгтэй. Тэгээд дээр нь Боржигин овгийг хориглоод цааш задруулах хэрэгтэй. 9 үе өнгөрөхөөр угаасаа овог задарч шинэ овог үүсгэх уламжлал байдаг. Боржигоныг ОМОГ гэж үзэх хэрэгтэй. Боржигон омгийн Женко овогт Халтмаагийн Баттулга гэж явж болго шүү дээ.
3 | 0 Хариулах
manj [66.181.182.211] 2017/11/22
manj2
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2017/11/22
hyatad garaltai humuus lav borjigon bolchihson shaaj yavahiig minii ene muu tsiimer nugel huraaj harsan bilee bas boloogui ee borjigon gechiheed ene muu buriad durvud geed musad mongolchuudiig haraagaad yavaad baigaa yum bodohoor hyatdiin erliiz humuus undesten yastnii dotor hagalan butargah durtai baidag yum shig neg l zevuun shu bumbuguriin hujaa nar odoo borjigon geed l yavj baih yum eniig neg tiish n yanzlah heregtei l baigaa yum
2 | 0 Хариулах
Зочин [122.201.22.178] 2017/11/22
"ХАМГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ НЬ БОРЖГОН ОВОГТОНГУУД ЦУС ОЙРТОХ ХАМГИЙН ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ". ХУУРАМЧ БОРЖГОНУУД ЭРТХЭН ШИНЭ ОВОГ АВСАН НЬ ДЭЭР ШҮҮ ХАХА. (жишээ татав жамухын удмын хүн худлаа боржгон болвол жамухын удмын өвөг дээдсээ доромжилсон хэрэг).
0 | 0 Хариулах
Зочин [27.123.212.130] 2017/11/22
www.udam.mn - Угийн бичгээ хамтдаа хөтөлж удмын түүхээ хамтдаа бүтээцгээе!
3 | 0 Хариулах
Зочин [202.55.191.99] 2017/11/22
Ургийн бичгийг хамгийн зөв ашиглах юм бол энэ маш үр дүнтэй эд байгаа юм, жишээ нь туханй хүний ургийн овгийг албан нэрэнд ашиглаж байх ёстой гэж заах ёстой, хэрэв тэгвэл ургийн овогоор нь албан нэрэн дээр болон бусад бүх зүйл дээр ороод явна яг гадаадууд шиг. тэгвэл нэг төрийн албанд хамаатнууд дүүрээд байгаа эсэхийг ургийн овгоор нь мэдэх боломжтой юм. Баахан Боржгон Хорчин гсн нөхдүүдийг ажилд аваад байвал за энэн болохгүй байна гдэг нь тодорхой болох жишээний, тэгээд нэг овог дээр ийм олон хүн бүртгэх юм бол энэ овог утаггүй болно монголчууд Дан Боржгоно байвал утггагүй ямарч хэрэггүй эд болно гсн үг
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.120] 2017/11/22
Би бодохдоо тэр үед хүмүүс бие биенээ хэтэрхий овог үндсээр гадуурхаж үг хэлээр доромжилдог яриа гаргадаг байсан учир энэ бие биеэ хадардаг нэгдмэл бус сэтгэлгээг арилгаж нэг монгол хүн гэдэг сэтгэлгээг суулгах гэж засгийн газар тийм шийд гаргасан байх. Тэр нь соц үед аажмаар биелэлээ олж нэгдмэл нэг санаатай жигд болохын хувьд болсон ч дараа нь задрахаар эргээд тааранд хийсэн эвэр туурай шиг юм болж. Үнэндээ хүмүүсийн өөрсдийнх нь буруу, өөрсдийнхөө эцэг эх өвөө эмээгээс сонирхож асуух хэрэгтэй. Одоо бол Иргэний бүртгэл л бүх хүний бүртгэл байгаа тул овог бүртгэх боломжтой газар. Одооноос эхлээд тэр хуурамч олон боржгинуудаа хасаад бүгдэд нь шинэ нэр өгөөд хөтөлбөл цаашид шинээр зөв хөтлөөд явна.
1 | 3 Хариулах