ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/26-НД НИЙТЛЭГДСЭН
Зөв хооллолт өглөөний цайнаас эхэлдэг
iKon.MN
Зөв хооллолт өглөөний цайнаас эхэлдэг. Өглөө бүр цайгаа ууж хэвших нь маш чухал.
Учир нь өглөөний цай нь хүний бие махбодыг хэрэгцээт тэжээлийн бодисоор хангаж, эрч хүчийг өгч, тархины үйл ажиллагааг сэргээж, ажлын бүтээмжийг дээшлүүлж, эрүүл мэндийг хэвийн байлгадаг.
Насанд хүрсэн хүний зөв зохистой хооллолтын зөвлөмжийг хүргэж байна.
Өдөрт дунджаар жимс жисгэнэ, сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн 2-3 нэгж, хүнсний ногоог 3-5 нэгжээр хэрэглэх нь зохистой.
Нэг нэгж = 80 ккал. Жишээ нь нэг зүсэм талх = 80 ккал, нэг аяга сүү = 80 ккал, зургаан халбага мах = 80 ккал
Хийжүүлсэн ундааны оронд ус ууж хэвшье.
Эх сурвалж: НЭМҮТ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

