ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/25-НД НИЙТЛЭГДСЭН
Уул уурхайн олборлолт, ус хангамж, хог хаягдлын салбарын ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН хэмжээ их байна
iKon.MN
2017 оны долоодугаар сарын байдлаар нийт зээлийн үлдэгдлийн 6.9 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 8.8 хувийг чанаргүй зээл бүрдүүлж байгаа тухай Монголбанкнаас өнөөдөр мэдээллээ.
Үүнээс
- усан хангамж, бохир ус, хог хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарын чанаргүй зээл 47.3 хувь,
- уул уурхай олборлолт 25.5 хувь,
- боловсруулах үйлдвэр 17.4 хувь,
- худалдааны салбар 10.3 хувь,
- барилгын салбар 8.9 хувийг эзэлж байгаа юм.
Дээрх тоо баримтаас харахад уул уурхайн олборлолт, усан хангамж, бохир ус, хог хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарын чанаргүй зээл хамгийн их жин дарж байна.
Долоодугаар сард банкууд 951.9 тэрбум төгрөгийн зээл олгосон бол 904.8 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
