"Нийтийн тээврийн цахим карт шинээр авах, сунгуулах оюутнуудын өргөдлийг өнөөдрөөс авч байна"
"Улаанбаатар смарт карт" ХХК-аас оюутны смарт карт олголт, сунгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Боловсролын Газрын захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох "Их дээд сургуульд шинээр элсэж байгаа оюутнууд наймдугаар сарын 21-нээс 25-ны хооронд сургуульдаа төлбөрийн цахим карт авах өргөдлөө өгөх ёстой.
Энэ долоо хоногт багтааж их дээд сургуулиуд оюутнуудынхаа нэгдсэн өргөдлийг НБГ-т ирүүлнэ.
НБГ-ын төлбөрийн цахим карт хариуцсан мэргэжилтэн энэ сарын 28-30-ны өдрүүдэд картыг идэвхжүүлээд сургуулиудад буцаан олгоно.
Сургуулиуд тус картыг оюутнууддаа есдүгээр сарын 01-нээс олгож эхэлнэ.
Дүнжингарав, Драгон, Мишээл зэрэг НБГ-ын нэгдсэн төвүүд дээр төлбөрийн цахим картыг дахин олгох үйл ажиллагаа явагдана " гэлээ.
13 мянга гаруй оюутанд төлбөрийн цахим карт олгоно
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын, хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг "НХЭГ-аас 32 МСҮТ коллежийн 13 мянга гаруй оюутанд төлбөрийн цахим карт олгоно.
Шинэ оюутнуудын цахим төлбөрийн картын захиалга болон дахин захиалах, сунгах хугацаа наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Ингээд карт олгогдох дараалал НБГ-ын ажилтай төстэй явагдана" гэв.
Ub smart bus нэртэй аппликэйшнээс автобусны чиглэлийн мэдээлэл авах боломжтой
"Улаанбаатар смарт карт" ХХК-ийн үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал "UB smart bus нэртэй аппликэйшныг татаж аваад автобусны чиглэл болон карт цэнэглэх борлуулах цэгүүдийн мэдээллийг зэргийг авах боломжтой.
Оюутны цахим карт сунгах ажил тодорхой цаг хугацаанд хийгддэг ажил учраас оюутнууд маань хугацаандаа багтаад сургалтын албандаа өргөдлөө өгөхийг хүсч байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
