2019 оны 7 сарын 24
С.Сумьяажав өглөөдөө үхэртээ явж өдөр нь физик, математикийн хичээлээ давтана.
Үүний хажуугаар англи номууд уншиж гадаад хэлний дүрэм, үгсийн сангаа нэмж, зав зайгаар нь Yotube-ээр төрөл бүрийн бичлэгийг англи хэл дээр үзэж дуудлага, сонсголоо сайжруулдаг.
Тэрбээр 2019 оны хавар аавтайгаа зөвлөлдсөний дагуу өөрийн төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Галт сумын бүрэн, дунд сургуулийн 7-9-р ангийн сурагчдад физикийн хичээлээр давтлага өгч эхэлсэн байна.