2019/12/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,720.66₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-15°
01:00
S31
-22°
02:00
S31
-19°
03:00
S31
-18°
04:00
S31
-18°
05:00
S31
-18°
06:00
S31
-19°
07:00
S31
-19°
08:00
S31
-19°
09:00
S32
-17°
10:00
S32
-16°
11:00
S32
-14°
12:00
S32
-12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Apple компани Intel-ийн гар утасны модемын бизнесийг худалдаж авлаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 26
iKon.MN

Дэлхийн томоохон хагас дамжуулагч эд анги үйлдвэрлэгч Intel компанийн гар утасны модемын бизнесийн дийлэнх хувийг $1 тэрбумаар худалдаж авах гэрээг Apple компани байгуулжээ.

АНУ-ын эрх баригчидаас зөвшөөрөл өгвөл энэхүү наймаа оны сүүлээр эцэслэн дуусах юм байна. Үр дүнд нь Apple компани гар утасны модемын технологитой холбоотой 17,000 орчим патентыг эзэмшиж, Intel-ийн 2,200 орчим ажилтныг шилжүүлж авна.

Цаашдаа Intel компани PC болон гар утаснаас бусад ухаалаг төхөөрөмжүүдэд зориулсан модемыг үйлдвэрлэх ажилд төвлөрөх гэнэ.

Дөрөвдүгээр сард тус компани 5G модемын бизнесээс гарах гэж байгаагаа зарлаж байжээ. Харин Apple компани ирээдүйд гаргах iPhone бүтээгдэхүүндээ өөрийн үйлдвэрлэсэн 5G модемыг суулгахаар төлөвлөж буй бололтой.

Тус компанийг 2020 онд 5G сүлжээг дэмждэг iPhone зах зээлд гаргана гэсэн яриа тараад байгаа. Одоо Apple нь гар утасны модемоо Qualcomm компаниас авдаг.

 

Эх сурвалж: Business Insider

 

x