Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Газардаж байгаа пуужинг нисдэг тэргээр агаараас шүүрэх технологийг бүтээж байна

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Илон Маскын SpaceX компани сансрын пуужинг олон дахин ашиглагддаг болгох зорилготой ажиллаж байгаа.

Тэгвэл энэ чиглэлд ажиллаж байгаа өөр нэг компани болох Rocket Lab өчигдөр өөрийн пуужингаа хэрхэн дэлхийд эсэн мэнд газардуулж, дахин ашиглах төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Эхний ээлжинд тэд SpaceX компанитай адил далайд байрлуулсан тавцан дээр пуужингаа буулгаж, сэргээн засварлаад дахин ашиглах арга хэрэглэх гэнэ.

Харин хоёр дахь шатанд төлөвлөж байгаа арга нь тун сонирхолтой. Энэ шатанд тэд ачаагаа тойрог замд хүргээд буцаж байгаа пуужинг агаарт нисдэг тэргээр тосож авах юм байна.

Пуужингийн шүхрэнд байрлуулсан төхөөрөмж дээр суурилан энэхүү шийдэл ажиллах ажээ. Харьцангуй энгийн мэт боловч хэрэгжиж чадвал илүү үр дүнтэй, зардал багатай арга болох нь харагдаж байна.

Пуужинг дахин ашиглагддаг болгосноор сансрын аялал олон дахин хямд зардалтай болж, томоохон ахиц дэвшил гарах юм.

Эх сурвалж: Engadget