Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Sony компани өмсдөг Air Conditioner танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Японы Sony компани хүний биеийг сэрүүцүүлэх зориулалттай бяцхан төхөөрөмжийг үйлдвэрлэх гэж байгаагаа зарлажээ.

Тусгай зориулалтын цамцны арын халаасанд байрласан төхөөрөмжийг гар утасны аппликэйшнаар удирдаж, зуны халуунд сэрүүцэх, өвлийн хүйтэнд дулаацах боломжтой юм.

2020 оны гуравдугаар сард худалдаанд гарах Reon Pocket хэмээх нэртэй уг төхөөрөмж хүний биеийг Цельсийн 13 хэмээр сэрүүцүүлж, Цельсийн 8 хэмээр дулаацуулах чадвартай ажээ.

USB Type-C портоор нэг удаа цэнэглээд 24 цагийн турш хэрэглэж болох гэнэ.

Reon Pocket нь бага хэмжээний цахилгаан гүйдлээр халуун агаарыг шингээх, эсвэл нэмэгдүүлэх “Peltier effect” гэгддэг физик үзэгдэл дээр үндэслэн ажилладаг юм байна. 

Эх сурвалж: The Verge