Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүкийн 2020 онд гаргахаар төлөвлөж байгаа дижитал валют Либраг хуурамчаар зарж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүк компанийн ирэх онд гаргахаар төлөвлөж байгаа Либра дижитал валютыг хуурамчаар гаргаж эхэлсэн байна.

Вашингтон Пост сонины мэдээлж байгаагаар Фэйсбүүк, Инстаграмын арав гаруй хуудас өөрийгөө Либра валютын албан ёсны борлуулагч хэмээн зарлаж, бүр Марк Зукербэргийн зурагтай сурталчилгааг цацаж эхэлжээ.

Нэгэн видео сурталчилгаанд Марк Зукебэргийн дүрсийг оролцуулж, эхний ээлжинд 20 сая ширхэг Либраг хөрөнгө оруулагчдад зориулан гаргасныг мэдээлсэн байна.

Энэхүү мэдээллийг тарсны дараа Фэйсбүүк компани хуурамч Либра борлуулагчидтай тэмцэж эхэлжээ. “Фэйсбүүк компани өөрийн бодлогыг зөрчсөн хуудас, сурталчилгаануудыг илэрсэн дор нь устгах арга хэмжээг авч байна. Мөн бид өөрийн сүлжээнд гарч буй луйврын оролдлогуудыг илрүүлэх технологио тасралтгүй сайжруулан ажиллаж байна” гэж тус компаниас Вашингтон Пост сонинд ирүүлсэн тайлбарт өгүүлжээ.

Ийнхүү зах зээлд гарах болоогүй байгаа Либра дижитал валютын нэрийг ашигласан луйвар онлайн ертөнцөд тархаж эхлээд байна.

Эх сурвалж: Mashable