Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хуавэй энэ онд багтаж өөрийн үйлдлийн системтэй гар утсыг танилцуулна гэв

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын засаг захиргаа өөрийн компаниудын технологийг Хятадын Хуавэйд ашиглуулахыг хориглох шийдвэр гаргасан. Сүүлд ерөнхийлөгч Дональд Трамп энэ шийдвэрийн хэрэгжилтийг түр хугацаагаар хойшлуулах болсноо мэдэгдэж байв.

Үүний улмаас Хуавэй компанийн гар утаснууд Google-ийн Андроид системийг ашиглах боломжгүй болох аюултай тулгарсан юм.

Тэгвэл өчигдөр Хятадын Коммунист Намын англи хэл дээр гардаг GlobalTimes сайтад Хуавэй компанийг өөрийн үйлдлийн системийг амжилттай хөгжүүлж байгаа, шинэ үйлдлийн системтэй анхны гар утас энэ оны сүүлээр зах зээлд гарах тухай мэдээлжээ.

Шинэ үйлдлийн системийн нэрийг “Hongmeng” гэдэг бөгөөд ийм системтэй анхны гар утас 2,000 юаний ($290) үнэтэйгээр энэ оны дөрөвдүгээр улиралд гарах ажээ.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол “Hongmeng” систем нь тус компанийн хямд загварын бүтээгдэхүүнүүдэд хэрэглэгдэж, өндөр үнэтэй загваруудад Андроид систем хэсэгтээ ашиглагдах бололтой.

 

Эх сурвалж: CNET