Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Microsoft компани “Mac Book” нэртэй хүнийг олж Apple-ийн эсрэг сурталчилгаандаа тоглуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Технологийн ертөнцөд хамгийн удаан өрсөлдөж байгаа тоглогчид бол Microsoft болон Apple компаниуд билээ.

Microsoft компани сүүлд Surface зөөврийн компьютерын видео сурталчилгааг бүтээхдээ Маккензи Бүүк (Mackenzie Book буюу товчилбол Mac Book) гэдэг нэртэй хүнийг зориуд тоглуулжээ.

Хөтлөгч түүнээс Apple-ийн Mac Book, Microsoft-ийн Surface хоёр бүтээгдэхүүний аль нь илүү хурдан, илүү удаан ажилладаг батарейтэй зэрэг асуултуудыг асуухад Мак Бүүк үргэлж Surface-ийг илүү дээр гэсэн хариулт өгч байгаагаар дүрсэлсэн байна.

Эцэст нь тэр “Та Surface-ийг сонгох хэрэгтэй. Надад итгээрэй, би Мак Бүүк байна” гэж хэлдэг ажээ.

Хоёр компани реклам сурталчилгаагаар хоорондоо өрсөлдсөөр ирсэн түүхтэй. 2000-аад оны эхэн үед Apple өөрийн компьютерыг сурталчлахдаа жүжигчин Жон Хогманыг тоглуулж байжээ.

Гэтэл 2008 оны үед Microsoft өөрийн Windows үйлдлийн системийг сурталчлахдаа мөн Жон Хогманыг урьж, Apple-ийн эсрэг агуулгатай дүрд тоглуулж байсан юм.

Эх сурвалж: Business Insider