Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Аполло 11 хөлгийн програмыг зохиосон эмэгтэйн аварга хөргийг 100,000 толь ашиглан бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр саран дээр хүн төрөлхтөн анх удаа хөл тавьсны 50 жилийн ой тохиож байна. 1969 оны долдугаар сарын 20-ны өдөр АНУ-ын Аполло 11 хөлгийн багийн гишүүд болох Базз Алдрин, Нэйл Армстронг, Майкл Коллинз нар саран дээр бууж байжээ.

Тэгвэл энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Гүүгл компани Аполло 11 хөлгийн програмыг зохиосон Маргарет Хамилтонд өвөрмөц аргаар хүндэтгэл үзүүлсэн байна.

Ингэхдээ Мохавын цөлд орших Айвонпа нарны цахилгаан станцын 107,000 ширхэг толийг ашиглан сарны гэрлээр Хамилтоны аварга том хөргийг бүтээжээ.

Гурван километр квадрат талбай эзэлсэн тольнуудыг нарийн тооцоотойгоор байрлуулж, сарны туяаг ойлгосноор ийм бүтээл бий болсон байна.

Аварга том хөргийг далайн түвшнээс дээш 1,600 метрийн өндрөөс ч харах боломжтойг Гүүгл компани мэдээлжээ.

Одоо 82 настай Маргарет Хамилтонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2016 онд эрх чөлөөний медаль олгож байв.

Аполло 11 хөлөг 1969 оны долдугаар сарын 16-нд дэлхийгээс хөөрч, үүргээ амжилттай биелүүлсний дараа долдугаар сарын 24-нд буцаж ирсэн юм.

Эх сурвалж: Business Insider