Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАЙКА олон улсын байгууллагатай 10,000 программист зэрэг төслийн асуудлаар санал солилцжээ

ikon.mn
2019 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар өчигдөр Япон улсын ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамүра Эрико тэргүүтэй хүмүүстэй  уулзсан байна.

Уулзалтаар, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт, менежмент, “Харгиа” цэвэрлэх байгууламж, 10,000 программист төсөл болон бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслүүд дээр хамтран ажиллах талаар санал солилцжээ.

ЖАЙКА нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, байгаль орчны салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд уулзалтаар дээрх сэдвийн хүрээнд хэрэгжиж буй хамтын ажиллагааг цаашид өргөжүүлж сайн дурын мэргэжилтэн томилон ажиллуулах, аутсорсинг хийх зэрэг цаашдын хамтын ажиллагааны боломжийг судлах талаар санал нэгдсэн байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс