Уншиж байна ...

Б.Ганчулуун: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн

Б.Манлай
2024 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагаас “Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өнөөдөр/2024.04.25/ хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун: "Ачит Ихт" компанийг шалгаад удаагүй байна. Тухайн хэрэгт "Ачит Ихт" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан иргэн Н гэж хүнийг яллагдагчаар татсан. Бусад хүнийг яллагдагчаар татах саналаа хүргүүлсэн. 

Тус компани хоёр компанитай гэрээ байгуулж, 2014-2023 оны хооронд нийт 94,897 тонн катод зэсийг тухайн үеийн ханшаар 1.6 их наяд төгрөгөөр худалдан борлуулсан урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн байгаа. Хэргийг шалгах явцад цаашид шинэ нөхцөл байдал илрэхийг урьдчилан хэлэх боломжгүй.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэн "Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгт холбогдуулан шалгаж байгаа хэргийн нөхцөл байдлын талаар хэлэх боломжгүй. Хэргийг шалгаж буй байгууллага нь өөр.

АНУ-аас ялтан солилцох, хэрэгт холбогдон шалгагдаж, эрэн сурвалжилж байгаа хүнийг авчрах боломжтой. Энэ талаарх мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэж мэдээллээ.