Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто”-гийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн /ТУЗ/ дарга Ян дү Плесси энэхүү албан тушаалаа орхихоор төлөвлөжээ. Түүний оронд уг албыг хүлээж авах хүн одоогоор тодорхойгүй байна. Тэрээр Их Британийн харилцаа холбооны “BT group”-ын ТУЗ-ын даргын албанд очиж байгаа аж.
Ян дү Плесси нь 2009 оноос “Рио Тинто”-д ажиллахдаа тус компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсон юм.
Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн даргын хувиар 2016 оны аравдугаар сард Монгол Улсад хүрэлцэн ирж байсан билээ.
Эх сурвалж:The Australian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|