Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Хуралдай” бондын ханш өслөө

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газраас гадаад зах зээлд гаргасан “Хуралдай” бонд үнэ ханш, хоёрдогч зах зээлд дуудагдах үнэ Баасан гарагийн байдлаар 108 ам.доллар болж өсчээ.

Монгол Улсын Засгийн газраас “Хөгжлийн банк”-ны хугацаа нь дуусаж байгаа евро бондыг эзэмгшдэд солих санал тавьж улмаар нийт 600 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий 8.75 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай шинэ бонд гаргаад байсан юм. 

“Хөгжлийн банк”-ын евро бондын нийт хэмжээ 580 сая ам.доллар байсан бөгөөд үүнээс 82 хувь нь буюу 476 сая ам.долларын хэмжээтэй бондыг Монгол Улсын Засгийн газрын шинэ бондоор солих саналыг эцсийн байдлаар хүлээн зөвшөөрөөд байсан юм. 

Евро бондын төлбөрийг шинэ бондоор солих замаар хойшлуулах хэлцэл ийнхүү амжилттай болсоныг эдийн засагчид төлбөрийн тэнцэлд ирэх дарамтыг бууруулна гэж харж байна.

“Хөгжлийн банк”-ны евро бондын төлөгдөх хугацаа гуравдугаар сарын 21-ний өдөр байгаа бол шинэ бондын анхдагч зах зээлийн арилжааны төлбөр ирэх 9-ний өдөр болохыг эх сурвалжууд мэдээлж байна.