ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ам.долларын ханш өсөх үү, буурах уу

Н.Пунцагболд
2017 оны 1 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг

Валютын ханшийн зөрөөн дээр тоглолт хийж, ашиг олдог хүмүүс болоод нийт иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуулт энэ. Ам.долларын ханш өсөх үү, буурах уу. Сүүлийн үед ам.долларын ханш буурна, хадгалж хав дарж байгаа хүмүүс байвал зараарай.

Төгрөгийн хадгаламжаа ам.доллар руу шилжүүлсэн бол одоо үнэтэй байгаа дээр нь зарж, ашиг ол гэх хүмүүс ч байна. Одоогоор бол ам.долларын ханш дунджаар 2,500 төгрөгтэй тэнцэж байгаа. Арай ч ам.доллар 2,500 төгрөгтэй тэнцэж, тэгтлээ ханш нь өснө гэж байхгүй хэмээн эдийн засагчид барин тавин ярьж байсан цаг саяхан.

Гэтэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гэнэт савлаж, түүнээс хойш олигтой буурч өгөхгүй байсаар 2,500 төгрөгт тогтоод байна. Яахав, сүүлийн үед бол тогтвортой байгаа.

Гэхдээ 2,000 төгрөг дөнгөж давж байхад сүр болж байсан бид даруй 500 төгрөгөөр нэмэгдээд хэсэг тогтворжиход санаа амарч байх жишээтэй. Санаа амрахгүй гээд ч яах билээ, үүнээс ч илүү өсөх ч байсан юм бил үү. Харин ойрдоо буурах шинж байгаа бил үү. Байж болно оо. ОУВС-гийн зээл удахгүй бүтэж магадгүй байгаа. Ерөнхийдөө нааштай хандлага гарч эхэлсэн.

Энэ сарын 20-иор ОУВС-гийн баг манайд ирэх сураг байсан. Бодвол эцсийн байдлаар асуудлаа шийдэх гэж байгаа юм байлгүй дээ. Ерөнхийдөө зээл цагаан сарын хавьд бүтэх бололтой. 450 сая ам.долларын зээл.

Хэрвээ энэ хэмжээний зээл ороод ирвэл мэдээж ам.долларын ханшинд нөлөөлнө. Тиймээс 2,500 төгрөгөөс арай буурч, 2,300 руу орох болов уу. Хэдий хэмжээний ам.доллар орж ирэхээс шалтгаалж ханш буурах асуудал яригдана. Өмнө нь 2009 оны Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед 2,048 төгрөгт хүрч байсан ам.долларын ханш хоёрхон сарын дотор 1,428 төгрөг болтлоо буурч байжээ.

Энэ удаад ч гэсэн тэр түүх давтагдаж магадгүй юм. Тийм болохоор 2,500 төгрөг байгаа дээр нь бушуухан зарах нь зүйтэй. Ер нь ОУВС-гийн зээл ороод ирвэл гуравдугаар сарын эхээр ам.доллар 2,300 орно гэсэн хүлээлт бий болсон.

Нэг ам.доллар тутмаас 200 төгрөг алдана гэвэл нэлээд алдагдал хүлээх нь тодорхой. Тиймээс ашиг олох л гэж байгаа бол одоо бушуухан зарах нь хамгийн зөв шийдэл юм. Гэхдээ зөвхөн нэг талаас нь харж үзвэл ийм байна.

Ам.долларын ханш цагаан сар хүртэл өснө

Одоо нөгөө талаас нь хараад үзье. ОУВС-гийн зээл цагаан сарын үеэр биш гуравдугаар сарын дундуур орж ирнэ гэсэн мэдээлэл ч бас гарч ирээд байна. 450 сая ам.долларын зээл шүү дээ. Энэ зээл ямар ч байсан бүтэх нь бүтнэ. Харин хугацаа нь жаахан хойшилж магадгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын эргэн төлөлт хийгдэх үеэр орж ирнэ гэх мэдээлэл гарч байна. Хэрвээ тэгвэл энэ мөнгөөр бид өрөө төлөөд л таарах нь. Манайд валют орж ирээд, ханшинд нөлөөлөхгүй гэсэн үг. Хэрвээ тэгвэл  ам.долларын ханш улам өснө. Харин зарим эдийн засагчдын таамаглаж байгаагаар арай ч ОУВС-гийн зээлийг Хөгжлийн банкны 580 саяын бондыг дарахад зарцуулахгүй байх.

Харин шинээр долоо хувийн хүүтэй таван жилийн хугацаатай бонд гаргаж, төлөх болов уу гэсэн таамаг гарсан. Ингэсэн тохиолдолд байдал арай өөрөөр эргэнэ. Гэвч хамгийн гол нь ОУВС-гийн зээл гуравдугаар сараас нааш орж ирэхгүй бол ам.долларын ханш ойрдоо буурна гэж найдаад хэрэггүй. Ямар ч байсан цагаан сар хүртэл зүтгүүлж байгаад ам.долларын ханш дахиад жаахан нэмэгдэхээр нь зарвал дээр.

Магадгүй 2,600 төгрөгт ч хүрч болох юм. Түүнээс ч өндөр болохыг үгүй гэх газаргүй. Одоохондоо ам.долларын ханш тогтвортой байгаа гэх болов ч бага багаар нэмэгдээд л байна. Саяхан 2,498 төгрөг байсан бол долоо хоногийн дотор 10 орчим төгрөгөөр нэмэгдчихлээ шүү дээ. Тийм болохоор цагаан сар хүртэл ам.доллараа дарж байгаад зарсан дээр байх.

Урт хугацаандаа ам.долларын ханш буурна

Хөгжлийн банкны 580 саяын бондыг ОУВС-гийн зээлээр дарахгүй гэдэг хувилбар дээр тогтоё л доо. Тэгвэл манайд 450 сая ам.доллар орж ирнэ. Тэгэхээр мэдээж валютын нөөц нэмэгдэж таараа. Ерөнхийдөө гуравдугаар сарын сүүлчээр одоо байгаа валютын нөөц нэмэгдэж, 1.7-.1.8 тэрбумд хүрч, төв банк интервенц хийх хангалттай чадалтай болчих байх. 

Цаашлаад томоохон төслүүд хөдлөх шинж ажиглагдаж эхэлсэн. Ер нь бол МАН 65 суудалтай, олонхын саналаар ямар ч төслийг хөдөлгөх чадал тэдэнд байна. Дээрээс нь энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуулийн өмнө эдийн засгаа өөд нь татаж, валютын ханшаа бууруулах арга хэмжээ авах байх.

Дээрээс нь зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч байна. Гэх мэт энэ засагт боломж олгохоор, гэрэл гэгээтэй зүйлүүд гарч ирж байгаа юм. Хэрвээ эрх баригчид жаахан хурдтай ажиллаад, Тавантолгойг хөдөлгөж, асуудлыг шийдчихвэл валютын ханш буурч таарна. Тэгээд ч ганцхан ОУВС-гийн 450 сая ам.доллараас гадна валютын зээл орж ирэх ч асуудал яригдаж буй.

Тиймээс урт хугацаандаа ам.долларын ханш буурах нь тодорхой. Ер нь бол ам.доллар хав дарж, улам үнэд орохоор нь зарах гэж байгаа хүмүүс цагаан сараас хойш гялайна гэж ч байхгүй болов уу даа. Нэг ам.доллараас 50, 100 төгрөг ч хамаагүй харна гэвэл тэгсхийгээд зарсан нь л дээр байх.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
болор [43.228.130.27] 2017/1/12
доллар буурсан ч түр зуурын сонгуулийн өмнөх шоу байдлаар буурхаас удаан хугацаанд буурахгүй ээ. төсвийн сахилга бат байхгүй, гадагшаа зэс нүүрснээс өөр экпорт байхгүй, ОУВС-н 450 сая орж ирлээ гэхэд, буцаад 580 сая зах зээлээс гарч байхад яаж доллар буурна гээд байгааг ойлгохгүй байна.
2 | 0 Хариулах
Bat [66.181.191.140] 2017/1/12
Ene deer mash onovchtoi zuv l taamag devshuulsen bnshd.Buuval sain l bzdee.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.20] 2017/1/11
яг буурч харагдлаа юу.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.165] 2017/1/11
сүүлийн үед сэтгүүлч нар буурна л гэж худлаа ярих боллоо, хэний даалгавар юм болоо ккк
0 | 1 Хариулах
Зочин [202.21.106.165] 2017/1/11
яахав олон хүнд итгүүлж чадвал буурах л байх, харин буцаад өсөхдөө тогтохгүй юм болох вий дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.165] 2017/1/11
урт хугацаанд харвал доллар улам өснө дөө, ер нь ч олон улсын зах зээлд долларын ханш чангарч байгаа, тэгээд ч монголд мөнгө орж ирээд түр дарж болох л юм. эдийн засаг, засаглал муу , авилгал хулгайчдын үүр уурхай болсон орон үйлдвэрлэл доллар олж ирэх юм уул уурхайгаас өөр юу ч байхгүй орны ирээдүй бүрхэг л байна шүү
2 | 0 Хариулах
Зочин [150.129.141.21] 2017/1/12
Unen. Sanal niilj bna
0 | 0 Хариулах
Зочин [112.72.15.202] 2017/1/11
Оростой РУБЛИАР Хятадтай ЮАНААР тооцоогоо хийгээд блдаа. тэгэхэд л болж бнашдэ
1 | 0 Хариулах
Эдийн засагч [112.72.15.202] 2017/1/11
Буурвал сайн л байна. Гэхдээ энэ явуулгад би лав итгэж доллараа зарахгүй.
2 | 1 Хариулах
зочин [203.91.115.43] 2017/1/11
Ингэж өснө өсөхгүй гэж мэдэмхийрч байхаар үйлдвэрлэлээ эх орондоо хийсэн нь дээр
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.20] 2017/1/11
тэгэхээр бонд авч хувааж идээд бүр балайраад байна ш дээ улс нураагчид чинь
1 | 0 Хариулах
Зочин [202.21.106.152] 2017/1/11
Хүмүүсээ доллар ирэх онд улам л өсөх л болно Трамп томоохон бүтээн байгуулалт хийж эхлэнэ, Холбооны нөөцийн банк бодлогийн хүүгээ өсгөсөн гэх мэт гадаад хүчин зүйлүүд манайд бол хөрөнгө оруулалт зогссон зээл тусламж бол хэдэн сар интервенци хийх тийм арчаагүй арга одоо нүүрс зэсний үнэ л бидний хувь заяаг шийднэ тэгээд МАНдуулдаг хүмүүст итгээд сонгосон Мэргэжлийн бус засгийн газраа өлөн царайгаараа хараад сууна даа
2 | 1 Хариулах
Customer [66.181.185.202] 2017/1/11
Доллар-р тооцоогоо хийж боддог дэлгүүрээс төгрөгөөр шилжүүлж бодоод тооцоогоо хийх гээд мөнгөө тоолж байх хооронд доллар өсөөд мөнгө хүрхээ больчлоо.
2 | 0 Хариулах
Зочин [150.129.141.21] 2017/1/12
:joy::joy::joy:
0 | 0 Хариулах
Зочин [202.179.27.168] 2017/1/11
Долларын орлого олох ганц ч үйлдвэр байхгүй улсад ДОЛЛАР мөнхөд өсөх нь тодорхой. ОУВСан----н станд бай эсвэл тэр зээл бондын үед бууж болно гэхдээ тэр бол ердөө л түр зуурынх байх болно....
2 | 0 Хариулах
Зочин [202.131.225.147] 2017/1/11
Манай сэтгүүлч нар эрэн сурвалжлах эсвэл бодит аргачлалыг тооцох гэсэн ойлголт маш муу байна. ОУВС-гаас мөнгө орж ирсэн ч гэсэн төсвийн сахилга баттай байх болно шууд огцом ханш унахгүй тодорхой хугацааны дараа байж болно. ОУВС орж ирсэн ч бид нар бондын эргэн төлөлт хийнэ гэж бодхоор тийм амархан буухгүй л боловуу. Хамгийн гол нь нэмүү өртөг шингэсэн бүтэгдэхүүн экспортлож байж ханш тогтвортойгоор буух болно гээд дүгнэлтээ бичээж.
1 | 0 Хариулах
Зочин [103.9.88.210] 2017/1/11
Доллар 3000 элбэг хүрнээ
1 | 1 Хариулах
Зочин [150.129.141.21] 2017/1/12
Yer ni hurchih bhaa
0 | 0 Хариулах
Гаднаас л хамаарна [180.149.93.226] 2017/1/11
өсөх, унах нь гадны бодлогоос л хамаар нь, манай талаас нэг ч хийгээд байх юм алга, за яхав өр/бонд тавьж нэг 7 хоног ханш буух байх.
1 | 0 Хариулах
Зочин [103.9.91.98] 2017/1/11
тэгэж хулхидуулахгүй шүү, ер нь цаашдаа доллараа хэзээ ч зарахгүй!!!
3 | 2 Хариулах
Баадай [122.201.23.91] 2017/1/11
оллар буурах нь тодорхой болсон. ОУВС-н мөнгө+алт тушаалт нэмэгдсэн, түүхий эдийн үнэ өссөн, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх ханддлагатай байгаа, мөн доллараар мөнгө хадгалуулсан хүмүүс төгрөг болгож байгаа гм-ээс доллар унах нь тодорхой болсон. Харин шатахууны төлбөрөө рубль-р хийдэг болчихвол бүр сайн байгаам
2 | 1 Хариулах
Зочин [103.9.88.210] 2017/1/11
яваандаа буурна. Лав энэ жилдээ худлаа
0 | 0 Хариулах
Мгл [103.229.121.111] 2017/1/11
Ороо толох гээд доллор цуглуулаад эхэлбэл осоод алга болно биздээ.Энэ захиалгатай бичвэр байна
5 | 1 Хариулах
[хориотой үг] [202.55.191.130] 2017/1/11
"Өмнө нь 2009 оны Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед 2,048 төгрөгт хүрч байсан ам.долларын ханш хоёрхон сарын дотор 1,428 төгрөг болтлоо буурч байжээ." - 2009 онд дээд тал нь 1500 л хүрсэн. Графикаа хар. Баримттай юм бичээчээ. Зоргоороо шаах юмаа. 2016 онд л төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2000-аас давсан. Үүнээс өмнө 2000 давж байсан түүх байхгүй. МАН-ын хулгайчууд дандаа худлаа шааж байх юмаа. Баримттай ярь.
8 | 1 Хариулах
Зочин [139.5.217.121] 2017/1/11
Долларын ханш өснө, буурна гээд худлаа таамагладаг. Ер нь зөв таамаг дэвшүлж байсан судлаач банкир бараг байхгүй дээ
2 | 0 Хариулах
Зочин [202.131.233.35] 2017/1/11
Нэг нь өснө, нөгөө нь буурна гэхэд аль нэг нь онож л таарах байлгүйдээ хаха
5 | 0 Хариулах