"Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган-2016" эхэллээ
"Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган-2016" Чингис зочид буудалд эхэллээ.
Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган нь Монгол Улсад энтрепренершипийг хөгжүүлэх, гарааны бизнес, энтрепренершипийн таатай орчин-экосистемийг бий болгох, иргэд, аж ахуйн нэгжүүдийн энтрепренерлэг сэтгэлгээ, урам зоригийг өдөөх, тухайн талбар дахь ололт, амжилтыг тэмдэглэхэд чиглэсэн үйл ажиллагаа бөгөөд дөрөв дэх жилдээ зохион байгууладгаж байна.
Тус чуулган,
- Олон улс дахь энтрепренершипийн хөгжлийн чиг хандлага, туршлагаас суралцах
- Монгол Улсад энтрепренершипийг хөгжүүлэх үндэсний стратеги, замын зураг хөтөлбөрийг танилцуулах, оролцогчдын саналыг авах
- Энтрепренершипийг хөгжүүлэх чиглэлээр иргэд, байгууллагуудын санаачлага, хичээл зүтгэлийг нэг зүгт хандуулах, байгууллагуудын ойлголцол, хамтын ажиллагааг бий болгох
- Оюутан, залууст гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, гарааны бизнес эрхлэгч залууст бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, холбоо сүлбээгээ өргөжүүлэх боломж олгох зэрэг зорилготой юм.
Бид энэхүү хурлын үйл ажиллагааг та бүхэнд шуурхай хүргэх болно. Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
