ХУД-ийн 115-р сургуульд
08:00 цагт ХУД-ийн 115-р сургуулийн сурагчид 08:00, 13:00, 15:00 10 мин хичээл хаялт хийнэ. Учир нь тус сургуулийн дээд давхарын Кембриджийн сургалттай сургууль аваад удаж байгаа бөгөөд үндсэн сургуулийх нь сурагчдад анги танхим нь хүрэлцдэггүйгээс гурван ээлжээр хичээллэж сүүлийн ээлжийн сурагчид оройн 09:00 цагт тарж байгаа аж.
Төрийн ордны "Б" танхимд
09:00 цагт Монгол улсын Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүнг танилцуулна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд
09:30-15:00 цагийн хооронд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана.
Техник технологийн дээд сургууль
10:00 цагт “Монгол ур чадвар-2016” тэмцээн нээлтээ хийнэ. Тус тэмцээний нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр оролцоно.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт “Төлбөрийн шинэ хэрэгсэл, цахим мөнгө” сэдэвт лекц болох гэж буйтай холбогдуулан “Onecoin” төслийн баг мэдээлэл хийнэ.
11:30 цагт Отгонбаяр сан МОХ-той хамтран Оюутны эрхийг хамгаалах дэлхийг өдрийг угтан “Хөгжилд-Оюутан миний оролцоо” сэдэвт хурлын талаар мэдээлнэ.
Хэвлэлийн Хүрээлэнд
11:00 цагт Олон нийтэд зам тээврийн осол зөрчил, түүний эргэн тойрон дахь зарим зохицуулалттай холбоотой цаг үеийн асуудлаар Замын цагдаагийн газар, Албан журмын даатгагчдын холбооноос хамтарсан мэдээлэл хийнэ.
НМХГ-ын 5 давхарт
12:00 цагт Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх шинээр байгуулагдсан сургалтын төвийн нээлтэд оролцоно. Нээлтийн үеэр хяналт шалгалтаар илэрсэн хүнсний бүтээгдэхүүн, эмийн сэрэмжлүүлэг, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл өгнө.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд
12:00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|