ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

АСЕМийн баганагүй гэрийг хэрхэн барьсан бэ?

ikon.mn
2016 оны 10 сарын 25
Барилга.МН
Зураг зураг

Ази Европын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтаар бид ёс заншил, түүхэн уламжлал, нүүдэлчин соёлт ард түмний ахуй амьдрал, ардын язгуур урлаг гээд үндэсний онцлогоо олон талаас нь дэлхий нийтэд харуулах томоохон боломж тохиосон билээ. 

Уулзалтын үеэр дэлхийн 53 орны төрийн тэргүүдийг хүлээн авч уулзсан том гэр хүрэлцэн ирсэн зочдын анхаарлыг яах аргагүй татаж байсан. Тэгвэл “Уянгын Гурван Эрдэнэ” ХХК-ийн залуус энэ гэрийг хэрхэн барьж, гүйцэтгэсэн талаарх мэдээллийг хүргэе.


Энэ нь Монгол гэр учраас барилга байгууламж шиг нарийвчилсан зураг төсөл гаргалгүй, ерөнхий зураг гарган төлөвлөжээ. Ингэхдээ гэрийн ерөнхий төрхийг алдагдуулахгүйгээр, мөн баганагүй учраас даралтыг бүх багана унь дээр жигд хуваарилагдахаар тооцоолж зурсан байна. Гүйцэтгэгчид үүнтэй ижил хэмжээний том гэр барьж байсан өмнөх туршлагадаа үндэслэн, шинэлэг санаануудаа тусгасан аж.

 

Гэрийн их биеийг төмөр карказаар зангидсан ч, Монгол гэрийн хийц, хэв загварыг алдагдуулахгүйн тулд төмөр карказуудыг модоор бүрж, далдалжээ. Ингэхдээ мушгирч, гаждаггүй чанарыг нь бодож, төмөр тулгууруудад квадрат төмрийг голчлон ашигласан байна. Түүнчлэн гэрийн унь, тооно зэргийг ч төмрөөр хийж, модоор бүржээ.

Хэрэв гэрийг баганатай хийсэн бол төмөр карказ оролцуулахгүй байж болдог аж. Хэмжээний хувьд харьцангуй том учир дөрвөн талд нь хаалга хийж өгсөн байна. Мөн тооно нь  6 метрийн диаметр бүхий том хэмжээтэй, үүнийг харьцуулбал 6 ханатай гэрийн хэмжээ юм. 

Гэрийн дотор заслын тухайд онцгой өвөрмөц өөрчлөлт хийсэнгүй, дотроосоо ердийн Монгол гэрийн нэгэн адил хана, унь, тоонотой харагдах байдлаар шийдэж, тэдгээрийг цагаан лакаар өнгөлсөн байна. 

 

Гэрийн суурь хэсгийг зохион байгуулагчдын зүгээс шийдсэн учир хүндрэл чирэгдэл багатай байсан. Харин халаалтыг шалны халаалтаар шийджээ. Цутгамал шалан дээр халаалтаа дэвсэж, модон өнгөтэй плитагаар өнгөлжээ. 

“Эрдэнэт Хивс” компанийн хоёр давхар цагаан эсгийгээр дулаалгыг хийж, брезентэн бүрээсээр бүрсэн байна. Гадны зочид төлөөлөгчдөд Монгол гэрийг харуулах нь энэ гэрийг барьсан гол зорилго учраас бүх зүйлийг байгаагаар нь энгийн хийхийг зорьсон аж. 

 

Гэрийг угсрахаас өмнө төмөр карказуудыг бэлнээр нь авчирсан ба өвлийн турш хатааж, сэрвээсэн модон бэлдцүүдийг үйлдвэрт тайрч, хэмжээг нь тайруулсан аж. Нийт 42 хүн гар бие оролцож, хоёр сар гаруй хугацаанд уг гэрийг барьж угсарсан байна. 

 
 
 
 
 
 

Эх сурвалж: www.barilga.mn

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
65
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.119.92] 2016/10/25
Ene bol 21r zuund alhaj buin neg ilrel idej uuhdaa gol ni bish yaj yamar ur uhaan zarav gedegt gol ni baidag yum.
5 | 0 Хариулах
итгэлт [182.160.36.23] 2016/10/25
ийм гэр байдаггүй юм.хайран мөнгө
0 | 14 Хариулах
zochin [27.123.214.119] 2016/10/25
SAIHAN bolson. HIISEN humuustei n holbogdoh hayg bna uu
5 | 0 Хариулах
zochin [59.153.87.5] 2016/10/26
holbogdoj bolno nagruu zalgaarai utas 98644826
0 | 0 Хариулах
Landin [47.6.228.184] 2019/6/7
holbogdox email hayg bna uu. Bi amerik hun. sonirholtoi bnaa
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.115] 2016/10/25
сайхан гэр бна. сайхан хийж. амжилт хүсье залуустаа
4 | 0 Хариулах
Зочин [139.5.218.143] 2016/10/25
xa bna uzie xaray
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.53] 2016/10/25
Tsawchaa ni 50 % zardal ni 30 % 20% tsalin l bhdaa
8 | 0 Хариулах
Зочин [202.179.27.172] 2016/10/25
Ямар үнээр боссон юм бол
0 | 0 Хариулах