Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Хэрлэн, Д.Төмөрхүлэг нар мөнгөн медаль дээр буув

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 31
iKon.MN

Олон улсын жүдо бөхийн Гран при тэмцээн өчигдөр БНХАУ-ын Чиндао хотод эхэлсэн билээ. Тус тэмцээнээс Г.Хэрлэн, Д.Төмөрхүлэг нар мөнгөн медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 60кг-д зодоглосон ОУХМ Г.Хэрлэн хагас шигшээд Германы жүдочыг ялснаар финалд БНСУ-ын бөх Чой Ин Хьюктэй алтан медалийн төлөө хүч үзэхээр болсон. Тэрбээр өчигдөр Чой Ин Хьюктэй барилдаж, ялагдан мөнгөн медаль хүртлээ.

66кг-д зодоглосон Д.Төмөрхүлэг ч мөн алтан медалийн төлөө ОХУ-ын Алим Гадановтой хүч үзсэн. Гэвч вазари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медаль хүртсэн байна.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын бөх Заблудинад ялагдснаар шагналт тавдугаар байрт оржээ.